”Ухаалаг гэр”-тэй болох цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

”Ухаалаг гэр”-тэй болох цаг ирлээ

Мэдээлэл
боловсруулах, сүлжээнд холбогдох боломжууд ердийн амьдралд нэвтэрч
тэдгээрийг ашигласан технологиуд тийм ч гайхмаар зүйл биш болоод байгаа
билээ. "Ухаалаг гэр" гэдэг нь гэр ахуйд зориулагдсан broadband холболтод
суурилах технологуудыг нэгтгэсэн ойлголт юм. Энэ нь хэрэглэгчдэд гэр
ахуйн хэрэгслүүдээ удирдах, өрөөний температурын тохируулга зэрэг зарим
онцгой үйлдлүүдийг автоматжуулахад туслана. Ухаалаг гэр хэмээх ойлголт
ихэнх хэрэглэгчдэд ирээдүйн технологи мэт санагдаж магад.

Харьцангуй
өндөр орлоготой зарим гэр бүлүүд хаалгаа алс зайнаас цоожлох, эсвэл
хүмүүс гэрээс гарсан үед автоматаар түгжигдэх мэтээр компьютертэй адил
програмчлан удирдах боломжтой ухаалаг гэрт амьдарч эхлээд байна. Гэхдээ
ийм технологи дундаж орлоготой олонхи хэрэглэгчид хүрэхэд эрт байгаа юм.
Ухаалаг гэрийн системийн нарийн төвөгтэй байдал нь угсралт, ашиглалтад
мэргэжлийн хүмүүсийн оролцоог зайлшгүй шаардаж, түүний өртөгийг
өндөрсгөхөд хүргэдэг.

Гэвч энэ байдал өөрчлөгдөж эхэлж байна.
Мэдрэгчүүд болон контролеруудын үнэ өртөг ч эрчимтэй буурч байна. Wi-Fi,
ZigBee мэтийн сүлжээний стандарт протоколууд олон төхөөрөмжид
ашиглагдах болж утасгүй холболтод зориулагдсан цахилгааны бага чадлын
стандартууд илүү хялбараар системийг байгуулах боломжийг олгож байна.
Мөн гар утас зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээний өсөлт, утастай
болон утасгүй broadband үйлчилгээнүүд хэрэглэгчдийг аль хэдийн тэдний
гарт хүрээд байгаа төхөөрөмжүүдээр дамжуулан гэртэйгээ холбогдоход
туслана.

Ухаалаг гэрийн үйлчилгээнд гарч буй нэгэн чухал өөрчлөлт
нь ADT, Comcast, Verizon зэрэг компанууд ашиглалт, хяналтын урт
хугацааны гэрээ байгуулахын хамт эхний хөрөнгө оруулалтад хөнгөлөлт
үзүүлэх замаар дэвшилтэд технологийн хэрэглээг хялбарчилж байгаа явдал
юм. Тухайлбал Comcast компани хамгаалалтын системийн мэдрэгчүүдийн
стандарт хувилбарыг оролцуулан өөрийн шинээр эхлүүлсэн ухаалаг гэрийн
үйлчилгээнд эхний суурилуулалтыг үнэ төлбөргүйгээр хийж өгөх үйлчилгээг
санал болгож байна. Ийм үйлчилгээний төлбөр сард 40 доллар орчим байгаа
нь уламжлалт "ухаалаг бус" гэрийн хамгаалалтын системийн төлбөртэй адил
юм.

Мэдээж ухаалаг гэртэй болох боломж илүү нэмэгдэж байгаа
боловч хүмүүс хорлон сүйтгэгч апликэшнүүдээс болгоомжилдог. Тэгвэл
үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч үүнээс сэргийлсэн боломжуудыг санал
болгож байна. Тухайлбал эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ байгаа эсэхээс нь
хамааралгүйгээр текст хэлбэрийн анхааруулгыг шаардлагатай тохиолдолд
тэдэнд илгээх боломжтой. Эсвэл ямар хүмүүс хамгийн сүүлд гэрийн үүдэнд
ойртож ирсэнийг видео бичлэгээс харж болно. Байгальд ээлтэй хэрэглэгчид
ойролцоо нь хэн нэгэн байхгүй үед айкондишний тохируулгыг автоматаар
өөрчлөх, эсвэл гэрийнхээ цахилгааны хэрэглээг хянах зэрэг боломжуудыг
тус тус авах боломжтой болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж