Япон АЦС-ын реактороо унтраана

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Япон АЦС-ын реактороо унтраана

Японы
Эдийн засгийн сайд Юкио Эдано тавдугаар сарын 5-нд одоо ажиллаж байгаа
"Томари" АТС-ын реакторыг зогсооно гэж мэдэгдсэн байна. “Оои” АЦС-ын
хоёр реакторыг цэвэрлэх ажлыг одоо хийж байгаа бөгөөд тавдугаар сарын
6-наас эхлэн Япон улсад АЦС-гүй болох юм. Эдано мэдэгдэл хийхээсээ өмнө
Фукуи мужийн удирдлагуудтай уулзан “Оои” АЦС-ын хоёр реакторыг унтраах
талаар ярилцсан байна.

Өнгөрсөн баасан гаригт Японы Засаг
захиргаанаас “Оои” АЦС-ын хоёр реакторыг унтраах шийдвэр гаргасан ажээ.
Реакторуудыг дахин ажиллуулахын тулд орон нутгийн иргэдтэй зөвлөлдсөний
дараа аюулгүй байдлын шинжээчдийн дүгнэлт, Засаг захиргаанаас зайлшгүй
ажиллуулах хэрэгтэй гэсэн шийдвэрийн баталгаа зэргийг хэлэлцэхээр
шийдсэн гэнэ.

АЦС-ын реакторыг дахин ажиллуулах нь цахилгаан
энергийн эрэлт хэрэгцээтэй холбоотой юм. Кансай, Осака болон Киото зэрэг
томоохон аж үйлдвэрийн дүргүүдэд цахилгаан хүрэлцэхгүй болж байгаа
гэсэн тооцоог Засгийн газраас гаргасан байна. АЦС-ууд ажиллахгүй
болсноор цахилгаан энергийн хомсдол 18,6 хувиар бий болох гэнэ.

Эдано
нэмж хэлэхдээ хэрвээ энэ зун АЦС дахин ажиллаж эхлэхгүй бол зарим
газарт байдал хэцүү болно гэжээ. Тиймээс “Оои” АЦС-ын гурав болон
дөрөвдүгээр реакторуудад үзлэг цэвэрлэгээ хийсэн юм. Японы болон Олон
улсын атомын энергийн агентлагийн шинжээчид реакторуудыг ажиллахад
хэвийн гэсэн боловч Фукушима АЦС-ын ослын дараах үр дагавар дуусаагүй
байгаагаас орон нутгийн оршин суугчид реакторуудыг ажиллуулахыг
эсэргүүцэж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж