
Памела Андерсон 524 мянган ам.долларын татвар, Лионел Ричи 1,1 сая ам.долларын татвар төлөх ёстой ажээ. Памелаг хүмүүс “Малибийн аврагчид” цуврал кинонд тоглосноор мэдэх бол Лионел Ричийг “Hello” хит дуугаар нь таних билээ.
Хэрвээ төлөх ёстой татвараа заасан хугацаанд төлөхгүй бол жагсаалтад байгаа хүмүүсийн хөрөнгийг битүүмжилнэ гэж татварын албанаас мэдэгдсэн байна. Андерсон болон Ричи нарын өмгөөлөгчид байдлыг судалж байгаа талаар “Los Angeles Times”-т мэдээлжээ.
Н.Тунгалаг