Н.Энхбаярыг гадаадын хэвлэлүүд ингэж онцоллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг гадаадын хэвлэлүүд ингэж онцоллоо

Монгол Улсын Ерөн­хийлөгч асан Намбарын Энх­баярыг Ав­ли­гатай тэмцэх газраас өн­­гөрсөн долоо хо­ногийн баа­сан гарагт барив­чилсан. Уг үйл явдал дэлхий ний­тийн ан­хаарлыг ч маш их татаж байгаа. Манай улсын экс Ерөн­хийлөгчийн  талаар тэд ямар байр суурьтай байна вэ?


BBC АГЕНТЛАГ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯР БАРИВЧЛАГДЖЭЭ

Түүнийг авлига хээл ха­хуулийн хэргээр цагдаа нар ба­ривчилсан байна. Ал­баны эх сур­валжийн мэ­дээлж буйгаар Н.Энх­баярыг гэр­тээ харих гэж байхад нь хүч­нийхэн баривчлах гэж оролдсон боловч бие хамгаа­лагч нартай нь сөргөлдөж, улмаар бие бие рүүгээ галт зэвсэг гаргасан аж. Цаг­даагийн газ­рынхан “Н.Энхбаяр мөр­дөн бай­цаал­тын явцад хүндрэл уч­руул­сан, дуудсан хугацаанд ирээ­гүй учир ба­рив­чиллаа” гэ­сэн байр суу­рийг илэрхийллээ. Тэрбээр авлига, хээл хахуулийн хэрэгт шал­гагдаж байгаа аж. Ха­рин түү­нийг дэмжигчид дээрх ба­ривчилгааг “Ерөнхийлөгч байсан хүний халдашгүй эр­хэнд халдаж хууль зөрчлөө” гэсэн юм. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Ерөнхий сайдаас Ерөн­хийлөгч хүртэлх төрийн удирд­ла­гыг гартаа атгаж байсан. Түү­нийг дэмжигч, намын нөхөд нь баривчлах ажиллагаа хууль бус болсон төдийгүй улс төрийн шинж­тэй ажиллагаа байсан та­лаар “Ассошейтд Пресс” агентлагийн сэтгүүлч уламж­лав.

ИТАР-ТАСС АГЕНТЛАГ:

УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ МЭДНЭ

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баасан гаригийн өглөөний 06 цагт тусгайгийнхан ба­ривчилсан байна. Энэ үйл явдал нь УИХ-ын сонгуулийн дараа буюу 2008 оны долдугаар са­рын 1-нд бол­сон үймээний та­лаарх ма­териалыг Н.Энхбаяр олон нийтэд нээлт­тэй болгох гэсэнтэй холбоотой байж магадгүй юм байна. Нөгөө талаасаа Н.Энхбаярын нам нэрээ сольж, шинэ эвсэл байгуулж хуучин намтай хага­ралтай байгаатай ч улс төрчид үүнийг холбон тайлбарлаж байна. Болсон үйл явдлын талаар Монгол дахь “Аист Монголиа” сувгаар үзэх боломжтой. Баривчилгааны маргааш буюу баасан гарагийн өдөр Сүхбаатарын талбай дээр олон зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийж, Н.Энхбаярыг яаралтай сул­лахыг шаардсан аж. Мөн Улаан­баатар хотын Цагдаагийн бие бү­рэлдэхүүн эмх замбараагүй бай­дал гарч болзошгүй тул бэлэн бай­далд шилжсэн байв. Тус улсын Авлигатай тэмцэх газраас түүнийг баривчлах болсон тайлбараа өгсөн юм. Тэдний үзэж буйгаар Н.Энхбаяр томоохон авлигалд холбогдсон нь нотлогдсон байна. Дээрх үйл явдал болж байгаа нь ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой ч байж мэднэ.

ОХУ-ын www.ria.ru сайт:

“ПО ПОДОЗРЕНИЮ В КОРРУПЦИИ” БУЮУ “ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР СЭЖИГЛЭГДЭЖ БАЙГАА” ГЭВ

Нэгэн цагт Монголын улс төрийг зангидаж явсан Н.Энхбаярыг АТГ-аас баривчиллаа. Пүрэв га­рагийн шөнө экс Ерөнхийлөгчийн машиныг хэсэг бүлэг хүмүүс зог­соосон байна. Түүний бие хам­гаалагчид ямар учиртай хүмүүс болохыг мэдэж чадаагүй аж. Улмаар галт зэвсэг гаргаж нөхцөл байдал хурцаджээ. Хэсэг хуга­цааны дараа дээрх хүмүүс АТГ-ын ажилтнууд болохыг дар­га нь тодорхойлжээ. Төд удалгүй Н.Энхбаяр ойролцоох нэгэн бай­ранд бие хамгаалагчид, намын ги­шүүдийн хамт хамгаалалтад орсон байж. Гэвч өглөөний 06.30 цагийн үед хүчнийхэн дайралт хийж түүнийг ба­ривчилсан аж. Ажиллагаанд нийт 300 гаруй цагдаагийн ажилтан оролцсон талаар албаны эх сурвалж онцолжээ. АТГ-ын МШХ-ийн дарга Э.Амарбат “Баривчилгаа хуулийн дагуу болсон. Түүнтэй холбогдолтой хээл хахуулийн хэргийг манайх шалгаж байгаа. Удаа дараалан мэдүүлэг өгөх ёстой байсан ч тэрбээр ирээгүй. Тиймээс ийнхүү баривчилж, албадан байцаах гэж байна” хэмээжээ. Экс Ерөнхийлөгчийн бие хамгаалагчийн мэдэгдэж буйгаар “Түүний амь насанд халдах гэж байсан этгээ­дүүдийн галт зэвсэгтэй гэдгийг мэдсэний дараа хариу үйлдэл хийж гар буу гаргасан” гэжээ. Цаашид үйл явдал хэрхэн үргэлжлэх талаар удахгүй мэдээллэх болно.

АНУ-ын www.abcnews.com сайт:

АВЛИГЫН ХЭРГЭЭР ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ БАРИГДЛАА

Ойролцоогоор 300 гаруй цаг­даагийн ажилтан Монгол Улсын ерө­нхийлөгч асан Н.Энхбаярыг ал­бан тушаалын хэргээр барив­чил­лаа. Ал­баныханы мэдэгдэж буйгаар тэр­бээр АТГ-аас байцаалт өгөх мэ­дэгдэлд хариу өгөлгүй өдий хүр­чээ. Тиймээс шүүхээс баривчлах шийд­вэр гарч дээрх ажиллагааг хийхээс өөр аргагүйд хүрсэн талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ардчилсан, цөөн хүн амтай, асар их уул уурхайн баялагтай Монгол улс нь ОХУ БНХАУ-ын хооронд байрладаг юм. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал нь эдийн засгийн болон хөгжлийн гацаа үүсгэж байгаа нь нууц биш. Одоогоор Н.Энхбаярыг Төв аймагт хорьж шалгаж байгаа ба намых нь гишүүд, дэмжигчид түүнийг яаралтай суллахыг шаардаж байгаа гэнэ. Экс Ерөнхийлөгчийн биеийн байдал хүндэрч буй талаар эх сурвалжууд онцолсоор байгаа. Хэрэв түүнийг суллахгүй бол тэмцлийн хурц хэл­бэрт шилжихээ намын гишүүд нь илэрхийлээд байна.

ОХУ-ын www.lenta.ru сайт:

ТҮҮНИЙГ АЮУЛТАЙД ТООЦОН БАРИВЧЛУУЛСАН БОЛОЛТОЙ

Н.Энхбаярыг баривчилсан ганц л шалтгаан байгаа гэж МАХН-ын ги­шүүд дэмжигчид үзэж байгаа. Пүрэв гарагт Н.Энхбаярын хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгнээс бол­сон байж болзошгүй аж. Тэрбээр “Өн­гөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг будлиантай болсон гэдгийг бүгд мэ­дэж байгаа. Үүнээс долоодугаар са­рын 1-ний үймээн болж дөрвөн хү­ний амь нас үрэгдсэн. Тухайн үед хэн ямар тушаал өгсөн, хэн юу гэж хэл­сэн гэдгийг ард түмэн мэдэх ёстой. Мэдэх ч эрхтэй” хэмээн өөрийн байр суу­рийг илэрхийлсэн. Гэвч тухайн өдрийн оройны 19.30 минутын үед экс Ерөнхийлөгчийн биед халдаж, гэмтэл учруулсан байна. Тухайн үед намын гишүүд, дэмжигчид түүнийг хамгаалан ойролцоох нэгэн байшинд хоргодож байжээ. Улмаар баасан гарагийн өглөөний 06.45 минутын үед тусгайгийнхан баривчлах ажил­лагааг явуулсан байна. Ийнхүү түү­ний хэлсэн үгээс айсан эрх баригч МАН-ын удирдлагууд түүнийг аюултайд тоо­цон баривчлуулсан бололтой.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж