Сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй Британийн “One Direction” хамтлагийн хөвгүүд олон охидын зүрхийг шархлуулж байгаа гэнэ. Хамтлагийн нэгэн гишүүн үзэгч охиныг болзоонд урьснаас болж шүтэн бишрэгч охид галзуурах шахжээ. “One Direction” саяхан Сидней хотод анхныхаа тоглолтыг хийх үеэр хамтлагийн гишүүн Зайан Малик нэгэн охиныг болзоонд урьж, утасны дугаараа өгчээ. Харин охин түүнд “За” гэж хэлж ч амжаагүй байхад Маликийн шүтэн бишрэгчид түүнийг овоо хараандаа авчээ. 20 настай, ресепшн ажилтай охин Зайан Маликтай болзоонд явсан эсэх нь тодорхойгүй ч дээрх явдлаас хойш хамтлагийн шүтэн бишрэгч охид түүнийг “Facebook”-ээр дарамталж, элдвээр заналхийлж эхэлжээ. Үүнээс болж ресепшн охин гэрээсээ ч гарч чадахаа больсон гэнэ.
Н.Энх