Сүмбэ аймгаа улсын дайтай болгосон их
жанжин Таньшихуа өмнөд хан улсын их элчийг оруулахыг зөвшөөрөн гараа
дохив. Тэр элч юу гуйхыг ч мэдэж байлаа. Юуг өргөж барихыг ч бас мэдэж
байлаа.
Өөрийг нь бага залуу ахуйд нь басамжлан
доромжилж, урьдны их гүрэн хүннүг бутарган өмнөд хүннүг өөрийн туганд
оруулсан Хан улс өөрийг нь мөн адил өөртөө зүтгүүлэхийг хүсэж байсан.
Гэвч Хаан суусан Таньшихуа бусдын гинжилсэн нохой болохыг хүсээгүй
билээ. Өөрийн хүч чадлаа тэнсэж шалгасны дараа харин Хан улсруу довтолж
Шаньси болон Гансугийн зарим мужуудыг эзлэн аваад буй билээ.
Их гүрэн Хүннү хичнээн идэрмэг, хүчирхэг
байлаа. Их хаан Модуны зарлигласан Улсын үндэс бол газар хэмээсэн нь
төр улсын түмэн оны чухаг хууль билээ. Хан улстай эрх тэгш хэмээн гэрээ
байгуулж явсан Хүн гүрэн яагаад сарнин хүч тарамдаж, үгүй болов.
Тэр цагт Хан улсыг өөр шиг нь айлгаж,
шахаж явсан билээ. Тэгэхэд бас л ийм нэгэн элч ирж өндөр хэргэм зэрэг,
хааны гүнжээ өргөн барьсан гэдэг. Хадамаа довтолдог хүргэн байгаагүй бол
өвөөгөө довтлох ач хүү бүүр байгаагүй нь лавтай . . .
Тэгэхээр Их Сүмбэ улсын хаан Таньшихуа
би одоо яах хэрэгтэй вэ. Хэдэн оны дараа мөн л хүннү гүрэн шиг болох уу,
эсвэл юу болохыг мөнх тэнгэрт даатган тэрсэх үү. Тиймээ өөрөөр шийдвэл
түүх хэрхэн өрнөж, миний нэр хөх түүхэнд ямраар бичигдэхийг би эс мэднэ.
Гэхдээ л өөрийн гэсэн замтай явж өнгөрүүлсүгэй. . . хэмээн шийдэн
бодтол Хан улсын элч үүдээр бөхийсөөр орж ирлээ. Газар тулан гурвантаа
мөргөж, ханцуйнаасаа боодол бичигээ гарган хан улсын хааны зарлигийг
уншиж сонсголоо.
Зарлигт: Сяньби аймгийн эзэн Таньшихуад үе улирах "улсад туслах ИХ ВАН" цол олгож тамга шагнан, ургийн гэрээг байгуулан найрамдалт харилцааг эрхэмлэн явахыг хүссэн байлаа.
Таньшихуа хаан -Үе улирах гэнээ. Хэдэн үеэр минь өөртөө зүтгүүлэхийг хүсээ юу хэмээн шазуур зуун элчид
-Сүмбэ улсын Их хаан Таньшихуан
зарлигийг хан улсын их хаанд хүргэсүгэй. Баруун Алтайгаас Ляодуны хойг
хүртэлх умард их далайгаас Өмнөх түмэн газрын их хэрэм хүртэлх газар
нутгийг эзэлсэн их улсыг захирсан их Хаан бөгөөтөл өчүүхэн ван хэргэмээр
толгой эргэх гэж үү. Өөдөө заяат түмэн минь байсаар атал өнгө сайт
хатан дутлаа гэж үү. <<Улсыг эс хүндэлсэн Хан улсыг дахин сургаж
өгсүгэй. Довтолгооноо эрчисгэ>> хэмээн зарлигдав.
http://closefriend.blog.banjig.net/