Шаардлагад,
"2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчлах явцдаа цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартан, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, Монгол Улсын Их хурлын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт үйлдэл өдөөсөн. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёс зүйн хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой.
Иймд дээрх байдал болон МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан мэдэгдэлд “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой” гэж дүгнэснийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах санал тавьж байгааг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Р.Раш, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр" гэжээ.