
Талибаны зэвсэгт босогчид Логар, Пакита, Нангархар зэрэг мужид халдлага үйлдсэн байна. Талибуудын зэвсэгт халдлагад сүүлийн зургаан сарын дотор Кабул дахь гадаадын элчин сайдын яамууд, НАТО-гийн Төв байр болон Афганистаны парламент өртжээ. Талибаны зэвсэгт босогчдын халдлага тус бүс нутагт сүүлийн үед улам эрчимжиж байгаа бөгөөд өчигдөр Пакистаны шорон руу дайрч хоригдлуудыг сулласан хэрэг гарсан билээ. Талибаны босогчид дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгджээ. Тэд үүнийгээ НАТО-гийн цэргийнхэнд өгч буй хариу гэсэн гэнэ.
Н.Энх