Хэнтий аймагт энэ жил ахуйн зориулалтаар бор гөрөөс 80, зэрлэг гахай 75, цагаан зээр 150, загас 350, хар хур шувуу 10, сойр 10, шивэр хөтүү 20, дагуурын ятуу 30-ыг агнах, барих дээд хязгаарыг БОАЖЯ-наас өгснийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ-аар баталжээ. Өнгөрсөн жил Хэнтий аймагт бор гөрөөс 65-ыг агнах төлөвлөгөөтэй байсан бол 9-ийн зөвшөөрөл авч агнажээ. Мөн зэрлэг гахай 70 агнахаас 4-ийг, цагаан зээр 250 агнахаас 24-ыг зөвшөөрөл авч агнасан байх жишээтэй. Харин 260 загас барихаас 293-ын зөвшөөрөл авч, нийтдээ ангийн орлогоор 42 сая төгрөг олох байснаас 6,5 сая төгрөг л оржээ. Тухайлбал, нэг бор гөрөөсийг агнах зөвшөөрөл авахад 66000, зэрлэг гахайг 140000, цагаан зээрийг 100000 төгрөгийн хураамж төлж агнах зөвшөөрөл авдаг байна. Нэг загасыг 1000 төгрөг төлж барих Засгийн газрын тогтоолтой аж.
И.Байгалмаа / Хэнтий /