Туркийн радио монгол хэл дээр нэвтрүүлгээ цацна

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Туркийн радио монгол хэл дээр нэвтрүүлгээ цацна

Туркийн үндэсний радиогийн “Туркийн дуу хоолой” нэвтрүүлэг тун удахгүй монгол хэл дээр цацагдаж эхэлнэ. Одоогоор гадаадын 35 хэлээр дэлхий даяар цацагддаг бөгөөд үүгээрээ дэлхийн хамгийн том радио станцын дөрөвдүгээрт ордог юм. Эхний гуравт АНУ, ОХУ, Хятадын радионууд ордог юм байна. Харин BBC радио 33 хэлээр нэвтэрдгээрээ Туркийн дараа бичигддэг ажээ.

“Бид БНСУ, Монгол, Японоос хүсэлт хүлээж авсан. Үүний дагуу монгол хэл дээр нэвтрүүлгээ цацах гэж байна” гэж тус радиогийн Гадаад харилцааны албаны дарга өгүүлэв. Монгол тэдний нэвтрүүлгээ цацдаг 36 дахь гадаад хэл болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж