
2010 онд тус улсад болсон уран барилгын наадмын үеэр энэхүү баримлыг Лондонгийн олимпийг угтан ийнхүү босгох шийдвэр гарчээ. Таван мерт өндөр баримал дайнч тулаанч гэхээсээ илүү агуу их сэтгэгч, ухаантан хааны дүр төрхийг харуулахыг зорьсон хэмээн барималч нь тайлбарлав. Монголын нүүдлийн соёл иргэншлийн уур амьсгалыг энэхүү Чингис хаан шууд бий болголоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.