Хэнтийд үзлэгийн кампанит ажил нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Хэнтийд үзлэгийн кампанит ажил нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Мянганы сорилтын сантай хамтран зохион байгуулж буй халдварт бус өвчнийг эрт илрүүлэх компанит ажлын эхний үйл ажиллагаа болох "Хөх болон умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх" кампанит ажлыг Хэнтий аймагт нээлээ. Аймгийн хэмжээнд нийт 19000 шахам хүнийг артерын даралт ихсэлт, чихрийн шижингийн илрүүлэгт, 4600 эмэгтэйчүүдийг хөх, умайн хүзүүний илрүүлэгт хамруулахаар төлөвлөсөн байна.

Илрүүлгийн ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулах талаар болон хөх, умайн хүзүүний хавдар, чихрийн шижин, артерын даралт ихсэлт, хавдрын эрт илрүүлэг зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар мэдээлэл хийж, гарын авлага, тараах материал тараалаа. Мөн Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс үзлэгийн багаж тоног төхөөрөмж ирснийг Хэрлэн сумын гурван өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нарт гардуулж өгөв. Цусны даралт ихдэх өвчин, чихрийн шижин, хөх болон умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношилж, эмчлэх илрүүлгийг харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төв дээр хийх бөгөөд сэжигтэй гарсан тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэг буюу аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмч нарт хандаж үзлэг шинжилгээг хийлгэх аж. Иймд 30-60 насны бүх эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын үзлэгт, 40-ээс дээш насны бүх хүн чихрийн шижин, цусны даралтын үзлэгт хамрагдах юм.

И.Байгалмаа / Хэнтий /

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж