Архангай аймгийнхан хуулийн төсөл хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Архангай аймгийнхан хуулийн төсөл хэлэлцлээ

Архангай аймгийн ИТХ-ынхан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Архидан согтууралтаас урьдчилан сэргийлэх ба хянах тухай” хуулийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар , Эрүүл мэндийн газар , Цагдаагийн газраас цаг үеийн нөхцөл байдал, Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар болон холбогдох судалгаа, тоо баримтын талаар мэдээлсэн байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгуууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллөөс хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ гаргасан байна. Иргэд энэ хэлэлцүүлэгт санал бодлоо ийнхүү хэлж байна. “Энэ хуулийн нэр томъёо зохимжгүй бөгөөд өнөөгийн нийгмийн байдлаас болж иргэд бухаимдалтай байгаагаас архидах согтуурах явдал ихэсч байгаа юм. Үүний шалтгааныг нарийн судалж, оношлох хэрэгтэй байна. Монголын хөрсөндөх улаан буудайгаар гурил биш архи үйлдвэрлэж байгаа нь харамсалтай байна” гэцгээж байлаа. Мөн архины үйлдвэрүүдийн тоо, үйлдвэрлэлтийн хэмжээг хязгаарлах, хүлээх хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэх мэт олон оновчтой санал гарлаа гэж ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Нямдаваа  “Монцамэ”-д мэдээлжээ.

                                                                                                                                      Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж