Дараа төлбөрт нийт хэрэглэгчдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Дараа төлбөрт нийт хэрэглэгчдийн анхааралд

“Скайтел” ХХК нь 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлтэйгээр эрх нь хаагдсан дараа төлбөрт VIP, BC, NICE  үйлчилгээний хэрэглэгч иргэн, байгууллагын дугаарыг 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ярианы үндсэн төлбөрөө төлсөн тохиолдолд алдангиас чөлөөлж, дугаарын эрхийг Тань сэргээхээр шийдвэрлэв.

Иймд, хэрэглэгч Та өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, байгууллагын гэрчилгээний хуулбарыг албан тоотын хамтаар авч ирж, дээрх хугацаанд амжиж төлбөрөө төлж, дугаарын эрхээ сэргээлгэнэ үү.

Хэрэв Та уг хугацаанд эрхээ сэргээлгээгүй, түүнчлэн төлбөрийн үлдэгдэлгүй боловч дугаараа нэг жилийн хугацаанд ашиглаагүй тохиолдолд бид гэрээнд зааснаар уг дугаарыг дахин худалдаанд гаргах болсныг үүгээр мэдэгдэж байна.  

Жич:
Тус хугацаанд төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн дугаарыг дахин худалдаалснаар төлбөр болон хүү торгуулиас чөлөөлөгдөхгүйг анхаарна уу

Дэлгэрэнгүй мэдээллийг “Скайтел” ХХК- ийн үйлчилгээний бүх салбар болон дараа төлбөрт үйлчилгээний лавлах утас 1510, skytelonline@yahoo.com лавлаарай.

“Скайтел“ ХХК Маркетингийн газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж