Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Гадаад төрхөөсөө эхлүүлээд л олны анхаарлыг татдаг Киви
хамтлагийн ахлагч Укагийн тухай сонирхолтой баримтуудыг 24tsag.mn дэлгэж
байна.

1. Киви хамтлагийн ахлагч Ука 1979 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн, хилэнцийн орд. Одоо 33 настай, 170 см өндөр, 52 кг жинтэй.

2.
Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа
шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан.

3.
Нийслэлийн 44-р сургуулийг төгссөн тэрбээр бага, дунд сургуульд байхдаа
урлагийн үзлэг, тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог байсан. Тэр
үеэс л урлагийн хүн болохоор шийджээ. Гэхдээ дуучин биш.

4. Ямар
ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд
олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургуульруугаа явжээ. Мода
дагадаг Укаг өргөн өмдтэй сургуульруу оруулахгүй болохоор сургуулийн үүд
хүртэл өмсөөд, завсарлагаанаар дахиад л өмчихдөг байсан гэв.

5.
Ука СУИС-д сурч, жүжигчиг болохыг хүсчээ. Гэхдээ ээж аавынхаа зөвлөгөөг
дагаад гадаад хэлний "Орхон" дээд сургуульд орсон. Эцэг эх нь "Чи хэл сайн сураад европжуу төрхөө ашиглаад орчуулагч болбол зүгээр"
гэж зөвлөснөөр Ука хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон байна.
Гэвч нэг жил сураад энэ буруу сонголт гэдгийг мэджээ. Тэгээд хэнд ч
хэлэхгүйгээр чимээгүйхэн хувийн хэргээ аваад СУИС-ийн жүжигчний ангид
элсэлтийн шалгалт өгсөн. Харамсалтай нь хоёр дахь шатны шалгалтдаа
тэнцээгүй уначихсан. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж
өгчээ. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд
"Nature sounds"-даа  бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука
“Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.

6. Ука
дуучин болохооосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Түүнийг
баранд тайчдаг гэсэн яриа байдаг. Ука ч нээрээ тийм ч юм уу гэмээр
бүжиглэгдэг. Дуучин Укагийн мэргэжилд бүжигчин ч бас багтана.  

ука7. Укагийн шар үс яах аргагүй түүнд зохидог. Гэтэл түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй. Үсээ 11 жил будаж байгаа.

8.
Укаг эрлийз гэж олон хүмүүс боддог. Гэвч тэр гадны ямар ч цус байхгүй
монгол хүн. Түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл
аймгийнх.  

9. Ука ээж Т.Замандтайгаа тун адилхан. Тэрбээр
“Mongolian Music Video Awards 2011” наадамд ээжтэйгээ хамт очиж байсан.
Укагийн ээж удган бөгөөд Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн
ялагчаар тодорч олны анхаарлыг татаж байсан нэгэн билээ. Арван хуруундаа
алтан бөгж эрийлгэсэн тэрбээр үүнийгээ өөрийнх нь имидж гэж
тайлбарлажээ. Т.Заманд үйлчлүүлэгч ихтэй болсон бөгөөд сүүлийн үед бие
хамгаалагч дагуулж явах болжээ.

ukaa10.
Ээжтэйгээ адил этгээд Ука далан дээрээ зүрхэн, гэдсэн дээрээ хятад
ханзан шивээстэй. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх
утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны
хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино.

11. Ука фенийхээ өгзөг дээр гарын үсэг зурсан анхны монгол дуучин.
Хөл бөмбөгийн тэмцээний үеэр Укаг харсан хөрслөг бор залуу өгзөг дээрээ
гарын үсгийг нь зуруулахыг хүсчээ. Ука гарын үсгээ зурж байхад залуу
өгзгөө чангалсан нь түүнд хөгжилтэй санагджээ. Эелдэг Укагийн ачаар фень
залуу мөрийний 500 мянган төгрөгтэй, өгзөг дээрээ Укагийн гарын үсэгтэй
болжээ.

12. Укад анхны гэх тодотголтой олон зүйл бий. Ука
цомгоо гаргачихаад уйлсан, тэрийгээ зарласан анхны дуучин. “I am in
love” анхны бие даасан цомгоо 2011 оны 10 сарын 27-нд гаргасан. Цомгоо
гаргачихаад биеэ барьж чадахгүй маш их баярласан учраас багш буюу Киви
хамтлагийн продюсер Ангирмааг таван минут орчим тэврэн уйлсан сэтгэл
хөдлөлтэй эмэгтэй.

ука13.
Түүнийг ямар ч дүр төрхөд хувирч чаддаг, хувирсан дүр нь өөрт нь тун ч
зохиж, донжтой харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэрбээр
Космополитан сэтгүүлийн анхны монгол cover girl. Ямар ч байсан Космог
чимдэг гадаадынхнаас дутахааргүй байсан гэж уншигчид хүлээн зөвшөөрдөг. 

14. Укагийн онигоог дуучин Хонгор телевизийн нэвтрүүлэгт
орохдоо дэлгэж байв. Сонгуулийн үеэр “Киви” хамтлаг Хөвсгөл аймагт
тоглолтоор очжээ. Тоглолтын өмнө тайзны ард орон нутгийн телевизийнхэн
орж ирээд “Ө.Энхтүвшин сайдын сурталчилгааны ажлаар  манай аймагт ирсэн гэж сонслоо. Энхтүвшин сайдын талаар юу гэж боддог вэ?” хэмээн асуухад хамтлагийн ахлагч Ука: “Энхтүвшин сайд бол боловсролын салбарт их юм хийсэн мундаг улс төрч гэж боддог” хэмээжээ. “Жишээ нь юу хийсэн бэ?”  хэмээн сурвалжлагч  лавшруулан асуухад Ука хэсэг бодолхийлсноо "Жишээ нь үү жишээ нь мэдэхгүй" гэж хариулсан гэдэг.

15.
Ука зүгээр л дуулж бүжиглэдэг бүсгүй биш. Нийгмийн идэвхитэй нэгэн. Энэ
оны олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр “Охидын өдөр” тоглолтод
оролцон, өсвөр насны охидод хүсэл мөрөөдлийн тухай лекц тавьсан нь олон
хүнд таалагдсан бас таалагдаагүй.

16. Төр засаг чамгүй олон уран
бүтээл гаргасан Укагийн хөдөлмөрийг үнэлж 2011 оны нэгдүгээр сарын
28-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

17. Ука
тэргүүний залуу эмэгтэй. 2012 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “Киви”-гийн
нөхөдтэйгөө тэргүүний залуу алтан медалиар шагнагдсан.  
uka
18.
Цагаанаа, Нараа хэмээх бөхчүүд ТВ коктейлийн Өөскөө,  Цоомоо нартай
үргэлж хамт явдаг шиг Ука боксчин Бадар-Ууган аваргатай байнга хамт
харагдах болсон. Гэвч тэдний нөхөрлөл хайр сэтгэлийнх биш, тэд "гэр
бүлээрээ" нөхөрлөдөг найзууд юм.

19. Укаг ганган хүүхэн гэдэг. Түүний дуртай брэнд Channel, Gucci. Тайзан дээр гарахдаа Christian Dior Cherry-г түрхдэг.

20.
Түүнийг бохь зажлан телевизээр гарахыг олон ч удаа харсан биз. Соёлгүй
гэж олон хүнд ч шүүмжлүүлдэг. Ямартай ч түүний зажилдаг бохь Orbit,
Lotte гэнэ.

21. Халуухан Укагийн дотуур хувцасны сонголтод үргэлж Calvin klein багтдаг.
22. Ука гоо сайхандаа “Монос”-ын бүтээгдэхүүн илүү хэрэглэдэг. Яагаад гэвэл түүний арьсанд мэдээж таардаг хэмээн ярьжээ.

23.
Олны анхаарлын төвд байдаг Укаг Мянганбаяртай холбоотой хэмээн хэсэг
шуугисан. Гэхдээ тэрбээр өөрийгөө дурлалдаа үнэнч гэж тодорхойлсон. Учир
нь өмнөх залуутайгаа 10-аад жил үерхсэн юм.

24. Ука ганцаарчлан
уран бүтээл хийхээр болж дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound”-той уран
бүтээлийн гэрээ хийжээ. Гэсэн ч хамтлагаа орхихгүй хэмээн мэдэгдсэн.

Д.Идэр
Эх сурвалж: http://www.24tsag.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж