мэдэлдээ байлгана гэсэн хууль, журам бий. Гэтэл өнөөдөр стратегийн ач
холбогдолтой гэж үзсэн 15 нэр бүхий ордоос дөнгөж тав нь л 51 хувь ба
түүнээс илүү хэсгийг төр эзэмшиж байна. Үлдсэн 11 орд газраас гуравт нь
51 хүрэхгүй хэсгийг мэдэлдээ байлгадаг бол бусад долоон ордод төрийн
оролцоо огтхон ч алга. Тухайлбал, Нарийнсухайт/нүүрс/, Цагаансуварга/зэс
молбидени/, Мардай/уран/, Бүрэнхаан/фосфорит/
ордыг Монголын компаниуд эзэмшиж байгаа бол үлдсэн гурвыг нь гадаадын
компани эзэн суужээ. Монголчуудын баялаг гэж мэргэжилтнүүд тогтоож өгсөн
орд газраас Бороо/алт/ ордод Канадын компани, Гурванбулаг/уран/ БНХАУ,
Төмөртэй/төмөр/ БНХАУ тус бүр 100 хувийн эзэмшилтэйгээр газар ухаж
байна. Энэ долоон ордод хуулинд заасан төрийн мэдэл 51 байтугай таван
хувь ч алга.
100 хувийн эзэмшилтэйгээр хэдэн жил ашиглаж,
ажиллаж ирсэн эдгээр компаниас монгол төр өөрийн мэдлийн орд газруудаа
эргүүлэн авах нь зүйтэй. Бүрэн эзэмшдэг дээрх долоон ордоор зогсохгүй 51
хувь хүрээгүй байгаа ордуудаа ч хураавал зохилтой. Төмөртэйн овоо/цайр/
ордын 51 хувийг БНХАУ-ын компани эзэмшиж байна, Дорнодын/уран/ ордоос
58 хувийг Канадын компани эзэгнэн байна, Оюутолгой/зэс, алт/ ордоос л
гэхэд Канадын компани 66 хувийг эзэмшиж байгаа. Шивээ-Овоо/нүүрс/ ордод
төрийн мэдэл ердөө 14.8 хувь байх бөгөөд “Шинэ Шивээ” ХХК 85.2 хувийг нь
хэдэн жил эзэмшиж ирлээ.
Энэ олон компаниас төр өөрийн
мэдлийн ордуудаа хураан авахад хэд хэдэн үндэслэл гарч ирнэ. Нэгдүгээрт
Монгол улсын хуулинд стратегийн орд газрын 51-ээс доошгүй хувийг төр
мэдэлдээ байлгах ёстойг зааж өгчээ. Хоёрдугаарт, 51-ээс илүү хувиар
эзэмшин, ашиглаж ирсэн дээрх хэдхэн компаний олсон ашиг 49 хүртэлх
хувиар ашиглах байснаас хэд дахин нэмэгдсэн нь тодорхой. Гуравдугаарт,
иргэдэд бэлэн мөнгө ихээр амласан, нийгмийн халамжийн мөнгийг гаднаас
зээлж авч байгаа энэ үед стратегийн ордуудаа эргэлтэд оруулах нь илүү
ашигтай. Энэ мэтээр нийгэм, бодит байдлаас хэд хэдэн үндэслэл гарч ирж
байгаа юм.
Түүнээс гадна өнөөгийн Засгийн газрын тэргүүн
Бүрэнхааны ордыг төрийн мэдэлд авна хэмээн хоёр жилийн өмнө ам гарч
байсан ч одоог хүртэл хэрэгжүүлээгүй байна. Тиймээс бүрэн эрхийнхээ
хугацааг дуусахаас урьтаж хэлсэн үгээ хийсэн ажил болгох хэрэгтэй.
Ингэснээр бусад есөн ордыг ч төр мэдэлдээ авах боломж, зам нээгдэх
болно.
Стратегийн хэмээн нэрлэгдсэн 15 ордыг нийт 100
хувь гэж үзвэл төрийн эзэмшиж байгаа хэсэг нь ердөө 30.85 хувь байна.
Гэтэл орд бүрийн 51 хувийг ашиглаж явсан бол өнөөдөр алдагдсан 20.15
хувь төрд орж ирэхээр байлаа. Монголын стратегийн ордууд хэн хэний гарт
хэрхэн ороод байгааг дараах хүснэгтээс харцгаая.