
гишүүн
Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг харуулах мэдээллүүд
2004 оноос хойш
хэвлэлээр ийнхүү гарч байжээ.
2004 он.
2004 оны зургадугаар сард Ц.Нямдорж МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогджээ.
2004 оны есдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхсайхан нь Ц.Нямдоржийг сайд байх ёс суртахууны эрхгүй гэж мэдэгджээ.
Сайд нь єєрєе УИХ-ын гишvvн, АН-ын дэд даргыг баривчлуулж, шоронд
суулгах зэрэг олон бусармаг vйл ажиллагаа явуулсан. Энэ бол Ц.Нямдоржийг
сайд болгохгvй байх хангалттай vндэслэл юм гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
2005 он.
2005 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн
М.Энхсайханд ил захидал бичиж, уг захидалдаа М.Энхсайханыг муу улстөрч
болохыг онцлон тэмдэглэжээ.
2005 оны дөрөвдүгээр сард жолооны курсийн хэсэг багш нар ХЗДХ-ийн сайд
Ц.Нямдоржид хандан ил захидал илгээжээ. Захидалдаа “Та саяхан Замын
Цагдаагийн газрын Мэргэжил техникийн хяналтын хэлтсийн даргыг єєрчилж,
Б.Жаргал гэгчийг томилсон байна. Ер нь Б.Жаргалтай холбоотой бvхнийг
мэдсээр байж энэ томилгоог хийсэн бол та лав Монгол улсын иргэн, Монгол
улсын Дотоод хэргийн сайд яавч биш гэдэгт огтхон ч эргэлзэхгvй. Яагаад
танд ингэж зориглон бичиж байгаа вэ гэвэл Б.Жаргал гэдэг хvнийг жинхэнэ
хятад хvн гэдгийг цагдаагийн генерал нь байтугай жирийн цагдаа ч мэдэх
байлгvй” гэх зэргээр бичжээ. Дашрамд дурьдахад захидалд дурьдагдсан
Б.Жаргалыг 2009 онд Авлигатай тэмцэх газарт авто машины азын гэгдэх ижил
тоотой дугаарыг өндөр үнээр зарж байсан хэргээр шалгаж байжээ.
2005 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оюутны байр, хотхонд
байрлах архи худалдаалдаг зарим цэг, дэлгvvр, баар, рестораны vйл
ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байжээ. Тухайн үед энэ шийдвэрийг
сүүлийн үед дуулдаагүй, чихэнд чимэгтэй мэдээлэл гэж хэвлэлүүд бичсэн
байна.
2005 оны дөрөвдүгээр сард УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан дээр
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн талаар
төсөл хэлэлцэх явцад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ийнхүү бухимджээ. Түүний
хэлсэн үгээс товчилбол “Ерєнхийлєгч энэ асуудлыг санаачилсан учраас тэр
субъектын тєлєєлєл энд суух ёстой. Асуудлаа танилцуулах учиртай. Ийм
чухал асуудлыг нэг бичиг шидчихээд шийдэж болохгvй. Ерєнхийлєгч єєрєє л
гадаадад айлчилдаг юм байгаа биз. Тэр зєвлєхvvд нь, Тамгын газрын
ажилтнууд нь яасан юм бэ. Асуудал санаачлагчийг хуралд оруулж ир.
Ерєнхийлєгч ер нь ямар учиртай субъект вэ. Бvх хvмvvсээ гадагш нь
дагуулаад явчихдаг. Яасан их айлчилдаг юм. Юу хийгээд яваад байгаа юм
бэ. Саяхан л хэний зардлаар нь мэдэхгvй энд тэнд амарч яваад ирсэн.
Хамгийн их зардлаар айлчилдаг хvн бол Ерєнхийлєгч шvv дээ. Баастай
бурхан шиг. Хурал чуулган дээр том том илтгэл тавьж, том том ярьчихаад
яваад єгдєг. Гадаадад айлчлаад тэнээд явдаг. Ямар хэрэг бvтээх гэж ингэж
явдаг юм. Ийм янзаараа байх юм бол Тамгын газрыг нь татан буулгаад
Ерєнхийлєгчийн тєсвийг хувааж авах хэрэгтэй” гэжээ.
2005 оны дөрөвдүгээр сард “Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ
хуваарийн талаар төсөл хэлэлцэх явцад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн маш
ихээр уурсаж бухимдсан нь тєсєл санаачлагчдын тєлєєлєл эзгvй байгаатай
холбоотой бус, цаанаа бол Ерєнхийлєгч Н.Багабанди "Цагаан шонхор"-ын
Ч.Энхтайваныг єршєєлєєр сулласанд маш их дургvйцэж байгаа хэмээн саарал
ордны эх сурвалж тайлбарлаж байна” гэж хэвлэлд бичжээ.
2005 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэл
гаргаж, ХЗДХ-ийн сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдахаа
зогсоохыг шаарджээ. Уг шаардлагад, “Бvрэн эрхт, тусгаар тогтносон Монгол
Улсын ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч тєрийн тэргvvн, Ерєнхийлєгчийн
албыг vгvй хийх гэж санаархаж байгаагаараа юуны тєлєєс болгон хэний эрх
ашгийг хамгаалж байна вэ. Ерєнхийлєгчийн институцийг vгvйсгэж
байгаагаараа Ерєнхийлєгчийн ээлжит сонгуулийг утга учиргvй зvйл гэж vзэж
байгаа хэрэг үү…Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэр хvндэд удаа дараа ул
vндэсгvй бvдvvлгээр халдаж, хууль зєрчиж байгаагаа зогсоохыг шаардаж,
цаашид ийм асуудлыг эрх бvхий байгууллагад хандаж шийдвэрлvvлэх болно
гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
2005 оны тавдугаар сард Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хороо
хуралдах үеэр 2005-2008 онд оруулж болох цагаач иргэдийн тоо, бvтэц,
байршлын тухай УИХ-ын тогтоолын тєслийн хэлэлцэх болж, тєслийг Ц.Нямдорж
гишvvн танилцуулсан бєгєєд гишvvдэд танилцах материал тараагдаагvй
байжээ. Гэвч гишүүд дээрх асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцvvлгээр нь
батлуулахаар нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.
2005 оны тавдугаар сард Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
Ерөнхийлөгч Н.Багабандид албан бичиг илгээжээ. Уг албан бичигтээ
“…Ч.Энхтайван гэгчийг суллахдаа хорих анги, шvvхийн шийдвэр гvйцэтгэх
ерєнхий газар, шvvх, прокуророос баримт мэдээлэл аваагvйгээ, єєрєєр
хэлбэл, та бvхэн єєрсдийнхєє баталсан журмыг бvдvvлгээр зєрчсєнєє дээрх
мэдэгдэлдээ хvлээн зєвшєєрсєнд талархаж байна…Эцсийн эцэст "эрvv"-гийн
элементээр тєрийн сонгууль "удирдуулж" тєлєєнийх нь "хvн"-ийг тєрийн
толгойд суулгах гэсэн таны балмад явуулгыг эрс эсэргvvцэж байгаагаа
шуудхан хэлье. Тєр тvмэн, vр хvvхдийнхээ хойч ирээдvйг ингэж хорлож
болохгvй гэж vзэж байна" гэжээ.
2005 оны зургаадугаар сард МАХН-ын их, бага хурал болж, шєнє хуралдсан
бага хурал дээр халуухан "зодоон" болсон талаар тухайн үед хэвлэлүүд
мэдээлжээ. Хэвлэлүүдэд “Шинээр сонгогдсон намын дарга удирдах зєвлєлд 17
хvний нэр дэвшvvлж орж ирсэн бол ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр 12
хvний нэр зєрvvлж барьснаас vvдэн танхимд ширvvхэн маргаан болж, С.Баяр
"Та нар ингэж заваарах юм бол би энэ хуйвалдааны чинь талаар намын
гишvvдэд хандана шvv" гэхэд Ц.Нямдорж “Тэгж яривал чи ингэх ямар эрхтэй
юм бэ. Намын даргын урдуур дvрэм зєрчиж зvтгэх эрх хэнд ч байхгvй. Чи
намын гишvvдэд хандвал би ч бас хандана хэмээн асчээ” гэж бичсэн байна.
2005 оны долдугаар сард Ц.Нямдорж УИХ ын дарга болжээ. УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргад нэр
дэвшсэн Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар
баталжээ. Түүнийг УИХ-ын дарга болгохоос гишүүн Э.Бат Үүл ганцаараа
татгалзсан байна. Э.Бат Үүл "Ц.Нямдорж сайд болонгуутаа чєлєет хэвлэл
болон ардчиллын vнэт зvйлс бvхэн рvv дайрсан. Энэ хvнийг сайд байхад
олон хvн цагдаад дуудагдаж, хэд хэдэн сэтгvvлч шоронд орсон. Ардчилал
руу дайрч байсан хvнийг зєвшилцсєн гээд оруулж ирж байгааг чинь энэ
хvнийг хvлээн зєвшєєрч байна гэж ойлгож болох уу" гэж асууж, УИХ- ын
даргаар томилохын эсрэг байжээ.
2005 оны долдугаар сард “Муу эр чєлєєнєєр чоно борооноор гэдэг vг бий.
Vvний адил МАХН-ынхан аливаа асуудлаа сиймхий ашиглан шийдвэрлэхдээ
гаршив бололтой. МАХН-ын Удирдах зєвлєл нь Ерєнхий нарийн бичгийн дарга
С.Баярыгаа байхгvйг далимдуулан Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар тодруулсан.
УИХ-ын даргыг томилох энэхvv ажиллагаа нарийн тооцож, яггvй дэглэсэн
жvжиг байсныг эх сурвалжууд ярьж байгаа нь нууц биш” гэж зарим хэвлэлд
бичжээ.
2005 оны долдугаар сард УИХ ын гишүүн Л.Одончимэд “Ц.Нямдоржийн УИХ-ын
даргын суудал тэртэй тэргүй нэг жилийн настай” гэж хэвлэлд ярилцлага
өгсөн бол хэвлэлүүд “Ц.Нямдоржийг дарга болсноос хойш УИХ бvтэлтэй
хуралдаж чадахаа болив” гэх зэргээр бичжээ.
2005 оны аравдугаар сард УИХ ын дарга Ц.Нямдорж “Тусгаар тогтнол
хэрэгтэй л юм бол сонгуулийн хуулиа єєрчилье” гэж байжээ. Тэрбээр
чуулганы нэгдсэн хуралдаанд “Хэрвээ бид хєлєє жийлцэж байж сонгуулийн
хуучин хуультайгаа vлдвэл Монгол Улсын парламентын сонгууль утгаа
алдана. Ерєєсєє гаднын мєнгєєр шийдэгдэнэ. Энэ улсад тусгаар тогтнол
хэрэгтэй юм бол Сонгуулийн хуулиа єєрчлєе. Тийм учир гишvvд минь тайван
байгаач ээ" гэж хэлсэн нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байна.
2005 оны аравдугаар сард “УИХ-ын дарга Ц.Нямдорж Ерөнхий сайд
Ц.Элбэгдоржийг араандаа зуув” гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ. Уг нийтлэлд,
"Ц.Элбэгдорж асуудлыг бусад руу чихэж амиа хоохойлон уран донгодож
явдгаа боливол таарна. Хэзээ байхдаа УИХ Засгийн газрыг ажил хийлгэхгvй
байсан юм" хэмээн тун ч ууртай байна. Энэ янзаараа бол УИХ, Засгийн
газар хоёр нэг хэсэгтээ л таарамж муутай байх бололтой” хэмээн бичсэн
байна.
2005 оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга Ц.Нямдорж Сонгуулийн хууль
хэлэлцэж байх үеэр “Би 12 жил хуулийн “бєєс” тvvсэн хvн. 40 хуудас
хуулийн тєсєл дээр ажиллахад 30 хуудас засвар гарч байсан” гэж хэлжээ.
2005 оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга Ц.Нямдорж Н.Энхбаярт хандан “Цадиггvй улс тєр хийхээ боль” гэж хэлжээ.
2006 он.
2006 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерєнхий сайдаар томилогдсон
М.Энхболд УИХ-ын дарга Ц.Нямдоржид бараалхахад, УИХ-ын дарга Ц.Нямдорж
алд цэнхэр хадаг, мөнгэн аягатай сvv єргєж амжилт хүсээд, “Ард тvмэндээ
vнэнээ хэлж, ойр дотно байгаарай” гэж захижээ.
2006 оны тавдугаар сард УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын цөөхөн эмэгтэй
гишүүдийн нэг С.Оюуныг чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Yгэлж байгаад
хугацаагаа дуусгавал хохь чинь шvv, Оюун аа” гэж ширүүлжээ. Гишvvн
С.Ламбаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай
холбоотойгоор асуулт асуугаад хариулт хангалттай болсонгvй гэж vзэж
тодруулах хvсэлтэй байсан ч УИХ-ын дарга Ц.Нямдорж боломж олгоогүйд
тvvний дараа vг хэлсэн С.Оюун гишvvн УИХ-ын даргыг шvvмжилж, УИХ-ын
гишvvн хvн тєр, олныхоо тєлєє яагаад асуултаа тодруулж болдоггvйн учрыг
асуухад, УИХ-ын дарга ийнхүү ширүүлжээ.
2006 оны тавдугаар сард Миний Монголын газар шороо хєдєлгєєнийхєн УИХ-ын
даргатай уулзах vеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж, “Та нар ашигт малтмал,
газрын хэвлийн баялаг ард тvмний мэдэлд байна гээд байх юм. Vндсэн
хуульд тэгж заасан байдаг л даа. Гэхдээ ард тvмний мэдэлд байна гэж яг
юу гэсэн vг вэ. Ард тvмний мэдэлд байна гэж байдаггvй байхгvй юу даа, Их
хурал мэддэг юм” гэж гацаанд оруулсан талаар тухайн үеийн хэвлэлд
бичсэн байна.
2006 оны тавдугаар сард “Ашигт малтмал, газрын хэвлийн баялаг ард тvмний
мэдэлд байдаггүй л байхгүй юу даа” гэж хэлж байсан УИХ-ын дарга
Ц.Нямдорж Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх vеэр “Би ч эх орондоо,
байгальдаа хайртай. Тэр онгичиж, сэндийлсэн газраар чинь би явж
чаддаггvй юм, зvрх євдєєд” гэж хэлжээ.
2006 оны зургадугаар сард "УИХ-ын дарга Ц.Нямдоржийг улсын наадмаас ємнє
огцруулъя. Хурал удирдахдаа хувийн vзэл бодлоо тулгах, маргаантай
асуудалд намынхаа байр суурийг хvчээр тулгах нь дэндлээ. УИХ-ын дарга
байж гишvvдийнхээ vг хэлж vзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд бусад эрх
чєлєєг дэг гэдэг суран ташуураар ташуурдах нь хэрээс хэтэрлээ. Иймд
тvvнийг огцруулъя. Бидний саналыг МАХН-ын нэр бүхий гишүүд дэмжиж байгаа
гэсэн бор шувууг АН-ынхан нисгэлээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр
УИХ-ын даргыг огцруулахаар ярилцсан нь үнэн байна” гэж хэвлэлд бичжээ.
2006 оны долдугаар сард Монголын ахмадын чєлєєт холбоо, Нийслэлийн
ахмадын чєлєєт хороо мэдээлэл хийж, ахмадуудыг эрх ашгаа хамгаалахаар
тэмцсэнийх нь тєлєє зам хєндлєн гарч явахад нь санаатай аваарт өртүүлж
байгаа нь улам бvр нотлогдож байна. Үүнд төрийн өндөрлөгүүд, Ц.Нямдорж
буруутай гэжээ. Энэ талаар хэвлэлүүд “Ц.Нямдорж захиалгаар хүн алахыг
завдсан уу” гэсэн гарчигтай нийтлэл гаргаж байжээ.
2006 оны наймдугаар сард Ж.Батзандан. УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Хууль
зvйн сайд байхад Монгол оронд авлигал хээл хахууль хамгийн их дэлгэрсэн
Хамгийн том нэг зvйл бол одоогийн Монгол улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярыг
авлигалын хэрэгт холбогдсон нь баримтаар нотлогдоод байхад Ц.Нямдорж
хамгаалж байсан. Цаг нь болохоор Ц.Нямдорж тэргvvтэй авилгач нар шоронд
орно гэдэгт би бvрэн итгэж байна” гэжээ.
2006 оны наймдугаар сард хэвлэлд “О.Чулуунбатыг солино гэж Ц.Нямдорж ил
тод мэдэгдэх болсон нь юу єгvvлнэ вэ”, “Ц.Нямдоржийн зүтгүүлж байгаа
А.Батсүх гэж хэн бэ” гэсэн гарчигтай нийтлэлүүд хэвлэгджээ. Уг
нийтлэлүүдэд, УИХ-ын дарга Ц.Нямдорж Хууль зvй, дотоод хэргийн сайд
байхдаа О.Чулуунбатыг улс тєрийн хариуцлага тооцож чадна шvv хэмээн
нухацтайхан бєгєєд заналтайхан хэлж байсан. Тэгвэл єнєєдєр Ц. Нямдорж
УИХ-ын дарга болсон. Тэрбээр О.Чулуунбатыг єєрчлєх эрх мэдэл нь гарт нь
орж ирсэн энэ vед түүнийг солих тухайгаа дахин илэрхийллээ. Vvний
сургаар зарим нэгэн жижиг гарууд О.Чулуунбатын оронд санаархаж, ил далд
их хурлын гишvvдийг лоббидож явна. Улс тєрийн томилгоо аван цалинжиж,
цалин явахаас єєр ажил мэддэггvй Монгол банкны тэргvvн дэд ерєнхийлєгч
А.Батсvх vvний нэгээр нь тодорч байна” гэж бичжээ. Үүнээс хойш тун
удалгүй А.Батсүх Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогджээ.
2006 оны аравдугаар сард УИХ-ын чуулганаар М.Энхболдын толгойлсон
Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх vеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж
“2004 оны сонгуулийн дараа Ардчилсан намын нєхєд сонгууль удирдсан
М.Энхсайхан, Л.Гvндалай нарыгаа Засгийн газрын бvрэлдэхvvний гадна
vлдээж АНУ-д дєрвєн жил тансагласан Ц.Элбэгдорж Ерєнхий сайд болсон.
Vvнийг хуйвалдаан биш гэж vзэх vv. Гэтэл ийм хуйвалдаан хийж байсан
хvмvvс єнєєдєр бусдын хуйвалдааныг илрvvлж шударга дvр эсгэж байгаа нь
хэр зохистой вэ” гэж хатуухан хэлжээ.
2006 оны арванхоёрдугаар сард УИХ-ын дарга Ц.Нямдорж “Би анхны хуульч
спикер учир хуульд засвар хийх ёстой” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэлд
өгчээ. Энэ үед түүнийг УИХ-аар баталсан хууль, бусад шийдвэрийг дур
мэдэн засч єєрчилдєг, эрх мэдлээ хэтрvvлдэг тухай ид шуугиж байжээ.
Тэрбээр өөрөө ч хуульд засвар оруулснаа хvлээн зєвшєєрч байсан байна.
гэхдээ засвар оруулсан ч хууль зєрчєєгvй гэж мэдэгдэж байжээ.
2007 он.
2007 оны нэгдүгээр сард эдийн засагч С.Авирмэд “УИХ-ын дарга Ц.Нямдорж
хуульд засвар хийж, ашигт малтмалын ордыг зvй зохистой ашиглах бодлогыг
алдагдуулсан” гэж хэвлэлд ярьжээ. Тэрбээр “УИХ-аар нэгэнт батлагдсан
Ашигт малтмалын тухай хуульд редакци хийж, тэндээс бvхэл бvтэн бvлгийг
өөрчилж зассан төдийгүй хуулийн утга агуулга, зарчмыг єєрчилсєн. УИХ-ын
дарга Ц.Нямдорж зєвхєн найруулгын шинжтэй єєрчлєлт хийсэн гэдэг. Гэтэл
vгvй юм. Монгол Улсын газрын хэвлийн эрдэс баялаг гэдэг бол тєрийн ємч.
Монгол Улсын ардтvмний мэдэлд байна гэж Vндсэн хуулийн 6.1, 6.2-т заасан
байдаг. Гэтэл Ц.Нямдорж дарга хуульд єєрчлєлт хийсэн. Тvvнээс ємнє
хоёр, гурван ч єєрчлєлт энэ хуульд оруулсан байдаг юм билээ. Харин хэн
хийсэн бэ гэдэг тодорхой бус. Тэр єєрчлєлтvvд дунд “Монгол Улсын газрын
хэвлийн баялаг бол тухайн ордыг эзэмшигчийн ємч мєн” гэсэн заалтыг
хуульд оруулчихсан. Энэ єєрчлєлтийг зєвхєн Ц.Нямдорж дарга хийв vv.
Тvvний туслахууд уу..” гэсэн ноцтой ярилцлага өгчээ.
2007 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг
Vндсэн хууль зєрчсєнийг тогтоожээ. Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хууль
зєрчсєн эсэх асуудлыг Vндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаараа
хэлэлцээд, Авилгын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн
найруулгыг УИХ-д танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон
найруулга, vг хэллэг, дэс дараалал, бvтцийн чанартай олон засвар
єєрчлєлтийг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хэд хэдэн
хуулийн заалтыг зєрчсєн байна гэж дvгнэжээ.
2007 оны гуравдугаар сард хэвлэлд “Монгол улс ганцхан хуульчтай. Тэр
хvнийг гvйцэх хуульч одоохондоо тєрєєгvй байна. Тасархай тэр хуульч нь
би” гэж улаан цайм рекламддаг хvн бол УИХ-ын дарга Ц.Нямдорж. Тэрбээр
єєрийгєє Монгол улсын хэмжээнд байгаа ганц хуульч гэдэг. Харин “Эрvvл
нийгэм-Иргэний хєдєлгєєн”-ий Ж.Батзандан “Нямдорж шиг хоцрогдсон,
гадаадаар ганц vгний боловсролгvй хvн УИХ-д лав байхгvй. Тvvн шиг
єнгєрсєн цаг vеийн бvдvvлэг, дээрэнгvй хvн “До” яамтайгаа алга болох
ёстой” гэж мэдэгддэг” билээ гэж бичжээ.
2007 оны дөрөвдүгээр сард, УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын хаврын
чуулганыг удирдахаас татгалзжээ. Хуульд дур мэдэн засвар хийсэн гэдэг
vндэслэлээр Yндсэн хуулийн цэц түүнийг буруутай гэсэн шийдвэр
гаргасантай холбогдуулан АН-ын зєвлєлєєс УИХ-ын дарга Нямдоржоор
чуулганыг удирдуулах нь зохисгvй тул хэрэв Нямдорж дарга хурал удирдах
юм бол хуралд суухгvй гэдгээ илэрхийлжээ. Чуулган эхлэхэд Ц.Нямдорж энэ
удаагийн хуралдааныг даргалахаас татгалзаж байна гэдгээ мэдэгджээ.
2007 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж “Би Ц.Нямдоржийн
оронд байсан бол огцрох байлаа. УИХ-ын дарга Ц.Нямдорж Vндсэн хуулийг
зєрчсєн байна гэдэг шийдвэрээ Цэц их суудлаараа гаргасан. Цэцийн их
суудлын хуралдааны шийдвэрийг хvчин чадлын хувьд шvvхийн шийдвэртэй
адилтгаж болно” гэж ярьжээ.
2007 оны дөрөвдүгээр сард Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзалт хийж, 1994
оноос эхэлсэн, нэлээд зузаан, 20 гаруй хуулийн эх нооргийг үззлжээ. Тэр
үед Ц.Нямдорж ”Би парламентаар баталж, гарын vсэг зурж, тамга дарчихсан
хуульд л баахан засвар хийчихсэн юм шиг ойлголт бий боллоо. Ийм хуульд
цэг, таслал ч солих боломжгvй. Зєвхєн дахин тєсєл єргєн барих замаар
єєрчилж болдог. Би тєрд зvтгэсэн он жилvvддээ хуулийн бичээч нь ч,
засварчин нь ч явсан. Гэхдээ баталчихсан, тамга дарж гарын vсэг
зурчихсан хуульд гар хvрсэн удаа надад байхгvй” гэжээ.
2007 оны дөрөвдүгээр сард Vндсэн хуулийн цэцийн гишvvн П.Очирбат
“Монголын № 1 хуульч Ц.Нямдоржийг сандаргасан тул би биеэ их тоож
байгаа” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
2007 оны тавдугаар сард Ц.Нямдорж “Монгол Улсын эрх ашиг шаардвал зарим
хvний хvсээд байгаагаас ч эрсдэлтэй улстєрийн шийдвэрийг гаргана” гэж
чуулганы танхимд хэлжээ. Тэрбээр мөн “Цэцээс ийм шийдвэр гарна гэдгийг
би мэдэж л байсан. Би хууль зєрчєєгvй. Дэгээр олгосон эрх, УИХ-аас
зєвшєєрєл авсны дагуу л засвар хийсэн.. Би яг л хуулийн хvрээнд энэ
засваруудыг хийсэн. Энэ бол 76 гишvvний хамтын шийдвэр гэдгийг онцолъё”
гэж хэлжээ.
2007 оны зургадугаар сард Ц.Нямдорж єєрийг нь “Хууль зассан хэргээр”
унагах захиалгыг Ерєнхийлєгч Н.Энхбаяр єгсєн гэж хардаж, энэ талаар
хэлсэн үг нь хэвлэлийн хуудсан үлджээ.
2007 оны зургадугаар сард “Ц.Нямдоржийн санаанд оромгvй шийдвэр” УИХ-ын
гишvvнээсээ татгалзах явдал байжээ гэж хэвлэлд бичжээ. Түүнийг УИХ-ын
даргын суудлаасаа тєдийгvй УИХ-ын гишvvний бvрэн эрхээсээ татгалзах гэж
буйгаа намынхаа бүлгийн хаалттай хуралдаан дээр хэлснийг хэн нэг нь
хэвлэлд шивнэчихнээс болоод ийм мэдээлэл хэвлэлд гарчээ.
2007 оны зургадугаар сард Ц.Нямдорж УИХ-ын даргаас огцрох саналаа гаргаж, түүний оронд Д.Лvндээжанцанг томилжээ.
2007 оны долдугаар сард Vндэсний эв нэгдлийн гэх сайхан нэртэй ч болж
бvтэхгvй юм бvхний уурхай болсон Засгийн газрынхан нэг оройжингоо
найрлах үеэр УИХ-ын дарга асан Ц.Нямдорж шадар сайд М.Энхсайханы єрєє
рvv гvйж очин, хаалгыг нь татангуутаа “За хє чи чинь ёстой мужик байсан
байна. Энэ цагаас эхлэн Жамуха, Тэмvvжин хоёр шиг анд бололцлоо шvv”
хэмээн мєрєн дээр нь алгадаж, тэврэн авч хоёр хацрыг нь ээлжлэн vнсээд
гарчээ” гэж хэвлэлд бичжээ.
2007 оны есдүгээр сард МАХН-ын дарга М.Энхболд, Ц.Нямдорж нарыг САПУ-ын
хохирогчид гол буруутан гэж vзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд асуудлын
гол буруутан нь тєрийн эрх мэдлийг барьж буй МАХН тvvний удирдлага болох
М.Энхболд, Ц.Нямдорж гэдгийг мэдэгдсэн байна.
2007 оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд нисдэг тэрэг
осолдож 15 хvний амь үрэгдсэн хэрэгт Ц.Нямдорж холбоотой. Тэр хууль
зєрчихгvйн тулд нисдэг тэргийг сольсон. Хэрвээ солиогүй байсан бол
осолдохгүй ч байсан байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлд гарчээ.
2007 оны аравдугаар сард УИХ-дахь МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж “2008
онд хєдєєгийн бvх сумд эрчим хvч, гар утасны сvлжээ, замтай болно” гэж
хэлжээ. Тэрбээр УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын
талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ингэж хэлсэн байна.
2007 оны арваннэгдүгээр сард чуулганы хуралдаан дээр Ц.Нямдорж “Үндсэн
хуулийн цэц гэж орон тооны дєрєвхєн ажилтантай байгууллагын тєсєв
яахаараа ганц жилийн дотор 517 сая тєгрєгєєр нэмэгддэг юм. Ямар Арабт
очиж ажилласан биш. Ордон барих гэж байгаа гэнэ vv. Орох орон оочих
аягагvй болсон биш. Хамгийн сvvлийн vеийн єндєр байшинд л сууж байгаа
даг. Нэртэйгээр нь та нар Ж.Бямбадоржийн ордон барина гээд оруулаад
ирээч” гэж хэлжээ. Гэхдээ тэрбээр энэ үгийнхээ араас “Гэхдээ би энэ
бvхнийг тооцоо бодох гэж хэлээгvй” хэмээн тодруулжээ.
2008 он.
2008 оны хоёрдугаар сард Алтжин компанийн захирал Г.Алтангийн нөхөр
асан С.Жамъяансvрэн эхнэрийгээ Ц.Нямдоржид 31 сая төгрөг өгсөн.
Алтжингийн охин компани болох “Боршоон буянт”-д спирт, архи, шар айраг
vйлдвэрлэх эрхийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хурдан хугацаанд
шийдvvллээ гэж тэр мөнгийг өгсөн гэж хэвлэлд ярилцлага өгч, үүнийгээ
батлана гэж байжээ.
2008 оны дөрөвдүгээр сард Ц.Нямдорж “Бvлгийн гишvvд стратегийн орд газар
гэдэг тодорхойлолтыг єєрчлєхєєр тогтлоо. Стратегийн орд газрыг эдийн
засгийн ач холбогдлоор нь хоёр ангилаад ураны ордуудыг стратегийн ордод
хамааруулах нь зєв гэж vзлээ. Ер нь бол цайрын, нvvрсний, алтны ,
мєнгєний гэх мэт 15 ордыг стратегийн орд газарт Засгийн газрын тушаалаар
оруулсан байгаа шvv дээ. Энэ ордуудын харьяаллыг єєрчлєхгvйгээр хэмжээг
нь шинэчлэн тогтооно. Мєн ураны ордуудыг Засгийн газрын мэдэлд
байлгахаар тохирлоо. Шинэчилсэн хуульд стратегийн орд газруудын 51 хувь
нь Засгийн газрын мэдэлд байна гэж тусгасан. Хувь оролцооны хувьд
гадаад, дотоодын хєрєнгє оруулагчдад ялгаатай хандах, уран, газрын ховор
элемент бvхий ордыг нєєц хамаарахгvйгээр стратегийн орд газарт
хамруулахаар тохирсон. Бид Ашигт малтмалын тухай хуулийн тєслийг
яаралтай хэлэлцэх байр суурьтай байна” гэж хэвлэлд ярьжээ.
2008 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Х.Баттулгыг гишvvнийг
"Чи талхны vнийг бууруулах тухайгаа л ярьсан нь дээр шvv" хэмээн
загнажээ. Тэрбээр мөн Х.Баттулгын мэдэлд байдаг "Талх чихэр" компани
ойрын єдрvvдэд талх, нарийн боовныхоо vнийг огцом нэмснийг хэлж гишvvний
нvvрийг улайлгасан гэж хэвлэлд бичсэн байна.
2008 оны дөрөвдүгээр сард “Ц.Нямдорж зvvлгээ хvлээн зєвшєєрєв” гэсэн
гарчигтай мэдээ хэвлэлд гарчээ. “Алга болоод эрэн сурвалжилсны эцэст
УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын буруу болж, асуудал vvсгээд байсан
Эрvvгийн хуулийн 272 дугаар зvйл ангийг єчигдєр "ижил сvрэгт" нь буцааж
хийлээ. Энэ заалтыг хэлэлцэхэд гишүүд Ц.Нямдоржийг баахан баалав.
Харин мань эр сvvлдээ уурсч "Тамгын газрынхан зvvлэг юм хийгээд одоо
эцэст нь намайг зvvлэг байдалд оруулж байна" хэмээн бачимдлаа илэрхийлэв
гэж бичжээ.
2008 оны тавдугаар сард Ц.Нямдоржийн зассан хуулийг буцааж засч эхэлсэн талаар мэдээ, нийтлэлүүд хэвлэлээр гарчээ.
2008 оны долдугаар сард Ц.Нямдорж “Ард тvмний сонголтыг луйвардсан,
булхайцсан гэсэн асуудал их яригдаж байгаа. Хэрвээ тэгж vзэж байгаа бол
баримттай юм ярих хэрэгтэй. Ард тvмний шийдвэрийг хvлээн зєвшєєрєх
сэтгэлийн хат зориг дутаж байна. АН-ыг би шуудхан нэрлээд хэлж байна.
2004 оны сонгуулийн дараагаар бас л хvчирхийлэл хийсэн. Монгол
телевизийн хаалгыг эвдэж, баахан бужигнуулсан. Би андуураагvй бол Монгол
телевизийн Энхбатыг зодож байсан. СЕХ-руу дараа нь дайрсан. УИХ-ын энэ
хуралдааны танхимд дайран орж, бvрэн эрх нь хэвээрээ байсан гишvvдийн
картыг хураан авч, Ерєнхийлєгчийн мэдэлд шилжvvлэх адал балмад
хvчирхийлэл хэрэглэсэн. Энэ хvчирхийлэл 2008 онд дахин давтагдлаа
гэдгийг хэлэх хэрэгтэй” гэж ярьжээ.
2008 оны долдугаар сард Ц.Нямдорж “Долдугаар сарын 1-нд болсон явдал
бол дэндvv харамсалтай, дэндvv увайгvй, Монголын тєр ард тvмнийг гутаан
доромжилсон явдал болсон. Сонгуулийн vр дvнд дургvйцсэн ард тvмэн vvнийг
хийчихсэн юм шиг ойлголт єгєхийг хичээж байгаа. Тийм юм угаасаа
болоогvй. Энэ жагсаал цуглааныг хєлсєєр зохион байгуулсан нь ойлгомжтой.
Урьд нь ч хєлсєєр зохион байгуулдаг байсан. Иргэний хєдєлгєєн гэдэг юм
гарч ирж, долоон сарын нэгэнд энэ хэргийг єдvvлсэн гол Хvмvvс нь дандаа
хєлсєєр ажилладаг байсан. Ийм байдлаар энэ удирдлагагvй массыг турхирч
асуудлыг хурцатгасан, туйлд нь хvргэсэн” гэж хэлжээ.
2008 оны долдугаар сард Ц.Нямдорж долдугаар сарын 1-ний хэргийн бурууг
Ц.Элбэгдоржид тохож байгаагаа хэлсэн байна. Тэрбээр “Долдугаар сарын
1-ны улс тєрийн vймээний гол хариуцлага хvлээх ёстой хvн Ц. Элбэгдорж.
Гол єдєєн хатгагч нь тэр єєрєє шvv дээ” гэж хэлсэн байна.
2008 оны есдүгээр сард Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилсныг иргэний
нийгмийн байгууллагууд эсэргvvцэж байна гэж Ж.Занаа мэдэгджээ. Тэрбээр
“Ц.Нямдорж олон нийт, сонгогчдын тєлєєллийн байгууллагын эрхэнд халдаж
нэг хvний дарангуйллыг бий болгож байсан. Дарангуйлагч Хууль зvйн яамыг
толгойлж болохгvй. Ёс зvйгvй хvнийг сайд болгочихоод дээрээс нь заавар
зєвлєгєєг нь єгч удирдаад байх юм бол долдугаар сарын 1-ний явдал
давтагдахгvй гэх баталгаа алга” гэж хэвлэлд ярьсан байна.
2009 он.
2009 оны хоёрдугаар сард МУИС-ийн Хууль зvйн сургуулийн захирал,
академич С.Нарангэрэл “Бакалавр ч vгvй Ц.Нямдоржтой би юм ярихгүй” гэсэн
гарчигтай ярилцлага хэвлэлд өгсөн байна. Эрvvгийн хуулийг хатуу
болгосон эзэн нь С.Нарангэрэл гэж УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга
байхдаа хэлснээс нь болж ийнхүү дургүйцлээ илэрхийлсэн байна.
2010 он.
2010 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишvvн
Х.Тэмvvжинг “Гєлєг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж
хэлснийг бүх хэвлэлүүд мэдээлжээ. Үзэл бодол, байр суурийн зөрүүгээс
болж маргалдахдаа Х.Тэмүүжин ч мөчөөгөө өгөлгүй “Би гєлєг бол та нас бие
гvйцсэн нохой” гэж хэдэрлэжээ.
2010 оны зургадугаар сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн
Ж.Сvхбаатар нар маргалдсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Хууль зvйн
байнгын хорооны хуралдаанаар Хєрєнгє, орлогын мэдvvлгийн маягт, тvvнийг
бvртгэх, хадгалах журам батлах тухай УИХ-ын тогтоолын тєслийг хэлэлцэх
явцад УИХ-ын гишvvн Ж.Сvхбаатар сайд Ц.Нямдоржийг Авлигын эсрэг
нээлттэй сонсгол зэрэг ажилд харшилтай юм шиг ханддаг талаар хэлснээс
үүдэн Ц.Нямдорж “Би авлигатай тэмцэх юманд эгдvvцээд байгаа юм байхгvй
шvv, чи хууль бус зvйл хийж байна” хэмээснээр тэдний хоороңд маргаан
дэгдэж, Ж.Сvхбаатар “Хууль зvйн сайд хvн байж золбин юм ярьж байх юм. Та
битгий жvжиглээд бай” гэх зэргээр маргалдацгаажээ.
2011 он.
2011 оны арванхоёрдугаар сард Ц.Нямдорж “Гэр хорооллыг цахилгаанаар
халаалт авдаг болгох асуудлыг судлаад vзвэл ямар вэ” гэсэн асуудлыг
чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөж тавьсан байна. Тэрбээр “Би хоёр
жилийн ємнє нисдэг тэргээр Улаанбаатар хот дээгvvр ниссэн юм. Гэтэл
хотын талбайн бараг 90 хувь нь гэр хороолол, 10 хувь нь байшин барилга
байсан. Хамгийн их талбайг эзлэн оршиж буй гэр хорооллынхон тэр чигээрээ
нvvрс, мод хэрэглэн дулаацаж байна. Байдал ийм байхад бид утаанаас
хэзээ ч салахгvй. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд цахилгаан, газын
хэрэглээг нэмэгдvvлж, тvvхий нvvрс хот руу оруулахыг бvрэн хориглох
хэрэгтэй. Бид гэр хорооллыг цахилгаанаар дулаацдаг болгох асуудлыг
судлаад vзвэл яасан юм бэ хэмээн саналаа хэлснээр дээрх санал гишvvдийн
олонхиор дэмжигдиж, тогтоолын тєслийг анхны хэлэлцүүлгээр баталжээ.
2011 оны дөрөвдүгээр сард сайд Ц.Нямдорж, гишүүн Х.Тэмvvжин нар эвлэрч
чадаагүй л байв. Х.Тэмүүжин “Албан тушаал болгон дээр єєрийн хvнээ
тавихаас єєр чи юу хийж байгаа юм бэ” гэж байсан бол Ц.Нямдорж “Чам шиг
нам дамжиж золбинтоогvй” гэдгээрээ дуудалцсаар байжээ.
2011 оны тавдугаар сард сайд Ц.Нямдорж “Гашуун, Нарийн сухайтад тємєр
зам тавихгvйгээр асуудлыг шийдэх ямар ч боломжгvй” гэж саналаа хэлж
байжээ. Тэрбээр “Манай улсын боомтуудын ачаалал эрс єсч байгаа. 2010
онд гэхэд зєвхєн Замын-Vvд боомтоор 1.7 сая хvн, 629 мянган тээврийн
хэрэгсэл нэвтэрсэн бол Гашуун сухайтын боомтоор 470 мянган хvн, 314
мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн дvн мэдээ байна. Цаашдаа тємєр замын
даацыг сайжруулахгvй, нэвтрvvлэх хvчин чадлыг нэмэгдvvлэхгvйгээр, Гашуун
сухайт, Нарийн сухайтад тємєр зам тавихгvйгээр асуудлыг шийдэх ямар ч
боломж байхгvй” гэж хэлсэн байна.
2011 оны аравдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд
Ц.Нямдоржийн увайгүй үйлдлийг хэвлэлд дэлгэхээр шийдсэнээ дуулгажээ.
Н.Энхбаяр Ц.Нямдоржийн сайдын сая, сая долларын vнэтэй хаус, байшин
барилгыг тоочиж ярьсан төдийгүй “Авлигын хоточ нохой болсон Ц.Нямдоржийн
авлигын хэргийг АТГ-т шалгуулж, олонд ил болгох хэрэгтэй. Насаараа
төрийн албан хаагч байсан түүний эхнэр хүүхдүүд бүгд төрийн албанд
ажилладаг. Ийм байтал Ц.Нямдорж хаанаас ямар мөнгөөр дараах өмчтэй
болсноо мэдэгдэхийг шаардаж байна” гэж мэдээлжээ.
2011 оны аравдугаар сард Ц.Нямдорж “Би түрээсийн байранд амьдардаг” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
2011 оны аравдугаар сард “Нэгэн цагт улс төрд бие биенээ дэмжин, хаа ч
явсан хэн нэгнээ магтан, мандуулж явсан журмын нөхөд өнөөдөр хоёр тийшээ
харалцаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагад бие биенээ шалгуулж
байна. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн
сайдаар томилж, "Нямдорж бол "хатуу самар", хуулийг түүн шиг мэдэх хүн
байхгүй, түүнийг хэлж байгаа үг бүрийг хууль мэт сахих хэрэгтэй" гэж
байсан бол Ц.Нямдорж нь "Монгол Улсыг авч явах хүн бол Н.Энхбаяр, тэр
ганцаараа Монголын лидер улстөрч, түүн шиг арвин туршлагатай, улс төрд
хат суусан, ноён нуруутай улстөрч байхгүй" гэж ярьдаг байсан талаар
хэвлэлд сөхөж бичжээ.
2011 оны аравдугаар сард хэвлэлүүд “МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хууль зvй,
Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хооронд vvссэн элдэвтэй маргаан
єнєєдєр ч vргэлжилсээр л байна. “УИХ-ын 76 хоорондоо Н.Энхбаяр,
Ц.Нямдорж хоёр шиг дайсагнавал Монголын тєр цэвэршинэ байх даа” гэж
бичсэн байна.
2011 оны арваннэгдүгээр сард Ц.Нямдорж сайдын эхнэрийг АТГ-т шалгуулахаа
төрийн бус байгууллага байгуулсан оюутнууд мэдэгдсэн байна. Тэд "Архи,
согтууруулах ундаанаас болж сүүлийн үед гэмт хэргийн тоо өсч байгаа.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гэр бүлийн хүн
НЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж, архи
согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг байгууллагуудад
зөвшөөрөл өгөөд сууж байгаа нь хууль бус. Тиймээс сайд Ц.Нямдоржийн
эхнэр Долгормааг АТГ-т шалгуулна" хэмээжээ.
2012 он.
2012 оны гуравдугаар сард хэвлэлд “Ц.Нямдорж Х.Баттулгыг илчилчихлээ.
Уг нь С.Баярцогт Х.Баттулгын багийг хуулах гэхээр дийлдэшгvй олон
асуудлаар барьцаалагдчихсан болохоор чадахгүй байсан юм. Хууль зvйн
сайд тvрvvлээд хашгирчихсан нь С.Баярцогт гэгч хар хvний ємнєєс гvйсэн
шар хvний vлгэр болов. Тэртээ 1998-1999 оны хавьцаа С.Баярцогт,
Ч.Сайханбилэг нар тухайн vеийн Ерєнхий сайд Ц.Элбэгдоржоор дамжуулан
МСS-д Спирт бал бурамыг авч єгсєн. С.Баярцогт єєрєє Цагаан нуурын
сангийн аж ахуйг аваад, єдгєє “Спирт бал бурам”-ыг буудайгаар хангадаг.
Ганцхан энэ холбоосоор биш єєр олон утга агуулгаар “МСS” бол
С.Баярцогтийн хэтэвч мєн vv гэвэл мєн. МоАХ-ны санхvvгийн эх vvсвэр нь
“Женко” Х.Баттулга, “Алтан гадас”-ийн санхvvгийн эх vvсвэр нь “МCS”-ийн
нvvр болж явдаг С.Баярцогт. Энэ хоёрын хэн нь хvчтэйгээ vзэлцэж байгаа
“зодоон”-д Ц.Нямдорж хутгалдчихлаа” гэж бичжээ.
2012 оны гуравдугаар сард сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам
тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа ОХУ-ын Төмөр замын
нийгэмлэгтэй удаа дараа ил далд хэлэлцээр хийсэн гэх мэдээллийг
хэвлэлийнхэнд өгсөн. Харин үүнийг үгүйсгэж УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн
хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ.
2012 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх М.Батчимэг
“Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болоод үндэсний аюулгүй байдалд хор
хохирол учирч байна” гэсэн ярилцлага өгсөн байна. Ярилцлагадаа тэрбээр,
“Ерөнхийлөгч шүүх цагдаагийн хоорондын асуудлаас байдал ноцтой болж
байгааг мэдэж байсан учраас, Ц.Нямдорж сайдын юу ч хийх сонирхолгүй
суугаад байгааг нь харсан учраас өөрөө цэргийн мөрдөстэй хүнийх нь хувьд
Ц.Сандаг-Очир генералыг дуудаж, шууд шаардлага тавьсан. Ерөнхийлөгч
хийх ёстой ажлаа л хийсэн. Ер нь төрийн ажлыг дур зоргын юм шиг хардаг,
миний батлуулсан хууль, миний байгууллага гэж өмчилдөг, хуулийг дур
зоргоороо засдаг, хүчний байгууллагуудын тогтолцоогоор судалгаа,
мэдлэггүйгээр дураараа оролддог, тэгсэн мөртлөө төрийн өмнө, ард түмний
өмнө хуулиар хүлээсэн үүргээ өөрт ашиггүй бол биелүүлдэггүй Ц.Нямдорж
сайд шиг хүмүүсээс болж Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч, төр
дотроосоо идэгдэж хямрах аюул бий болчихоод байна шүү гэдгийг хэлмээр
байна” гэсэн байна.
2012 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулга ХЗДХ-ийн сайд
Ц.Нямдоржийг шүүхэд өглөө. УИХ-ын гишүүн Х.Баттулга ХЗДХ-ийн сайд
Ц.Нямдорж өөрийнх нь нэр төрийг гутаасан хэмээн үзэж, нэр төрөө
сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд ханджээ. Өөрийг нь Солонгос
Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан гэсэн
мэдэгдэл хийсэн нь бодит байдал нийцээгүй, гүтгэлэгийн чанартай мэдээлэл
тараасан гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн байна.
2012 оны дөрөвдүгээр сард “Ц.Нямдорж төрөл арилжжээ” гэсэн нийтлэл
хэвлэлд гарчээ. Уг нийтлэлд “…Түүний урьдын жинхэнэ шулуун шударга
дүр төрх нэгэнт үгүй болжээ. Хэн энэ хүнийг ийм болгов. Хэн ч түүнийг
ийм болгоогүй. Харин тэр өөрөө өөрийгөө ийм болгосон. Тэр өнгө мөнгөтэй
талд урвасан. Тэр үнэний талд орохоо байсан. Тэр шулуун шударга, үнэн
үгэндээ харам болсон. Хамгийн үнэ цэнтэй ашигт малтмалын ордуудыг
харсаар байтал Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулан гадаадынханд найр
тавин өгч байхад огт анзаарсан шинжгүй байна. Ийм Хууль зүйн сайд байдаг
юм уу” гэжээ.
2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 20.00 цагаас эхлэн Авлигатай
тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг
албан тушаалын хэргээр баривлах гэж оролдон, шөнөжингөө үймээн самуун
дэгдээгээд, 13-ны өглөө үүрээр гэрээс нь баривчилсан. Гэвч ХЗДХ-ийн
сайд Ц.Нямдорж УИХ дахь намынхаа бүлэгт “Н.Энхбаярыг баривчлах гэснийг
мэдээгүй. Өглөө телевизээр үзлээ” гэж мэдээлжээ. Ээнэ мэдээлэлд итгэх
хүн байсангүй.
Төрийн томилгоогоор 1990 оноос хойш 2009 оныг хүртэл Хууль зүй дотоод
хэргийн сайдаар гурав, тус яамны тэргүүн дэд сайдаар нэг удаа, нийтдээ
дөрвөн удаа томилогдон ажиллаж байгаа, парламентын туршлагатай гишүүдийн
нэг Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг илэрхийлэх мэдээлэл хэвлэлийн хуудсанд
ийнхүү үлдсэн байна.