Samsung компани хамгийн их худалдаалагдсан Galaxy Tab таблетынхаа дараагийн хувилбар буюу Galaxy Tab 2 таблетаа танилцууллаа.
Шинэ хувилбараа 10.1 болон 7.0 инчийн дэлгэцтэй хоёр загвартай гаргажээ. Хоёр загвар нь Android – Ice Cream Sandwich үйлдлийн системтэй юм.
Техник үзүүлэлт, хүчин чадлын хувьд өмнөх Galaxy Tab-тай бараг ижил ба 10.1 инчийн дэлгэцтэй нь 16GB багтаамжтай, 7 инчийн дэлгэцтэй нь 8GB багтаамжтай юм.
Нэмэлтээр хоёр загварт 32GB багтаамжтай microSD дагалдаж байгаа аж.
Харин үнийн хувьд 10,1 инчийн дэлгэцтэй нь 399.99 ам.доллар, 7 инчийнх нь 249.99 ам.доллар аж.
Жижиг дэлгэцтэй таблетаа энэ сарын 22-нд худалдаанд гаргах бол 10,1 инчийн дэлгэцтэй таблетаа ирэх тавдугаар сарын 13-нд худалдаанд гаргах юм байна.
Н.Наран