Өнөөдөр АНУ болон Израиль нь дэлхийд нисэгчгүй онгоцыг зохион бүтээх болон үйлдвэрлэхэд тэргүүлж буй юм. Америкийн зэвсэгт хүчний дотор нисэгчгүй нисдэг аппаратуудын тоо сүүлийн арван жилд нэг зуу дахин нэмэгджээ. Өнгөрсөн зууны 70-80 -онуудад ЗСБНХУ нь энэ төрлийн машин үйлдвэрлэгчдийн тэргүүнүүдэд орж байв. Тэр үед зөвлөлтийн хийсэн ТУ-134 онгоцыг алсаас удирдагч гэхэд л мянга гаруй ширхэгийг үлйдвэрлэсэн байсан юм.
Эхний алтай хараацайнуудын нэр хүндээ алдасан нь гадаадын шинэ үеийн нисэгчгүй нисдэг аппаратыг үйлдвэрдэгчид анхаарлаа хандуулах шалтаг болсон юм. 2010 онд ОХУ-ын БХЯ израилийн нисэгчгүй онгоцыг сонирхох болсон юм гэж “Взлет” сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Фомин тэмдэглээд
«Нилээд хэдэн нисэгчгүй нисэдэг төхөөрөмжүүдийг худалдаж авсан. Ингэхдээ бүр гурван төрлийнхийг шүү.Нэгдүгээрт, энэ нь ийм төрлийн техникийг ашиглахтай холбоотой байсан юм. Яагаад гэвэл Израиль энэ салбарт нилээд хөгжсөн байсан. Цаашид тэдэнтэй лицензийн үйлдвэрлэлийг холбоо тогтоох зорилготой байв» гэлээ.
Нөгөөтэйгүүр, Орос улсад хэдэн арван жилийн туршид нисэгчгүй нисдэг аппаратны багагүй тооны онгоц болон нисдэг тэргүүдийн төслүүд хийгдсэн байсан юм. Импортоор авахаас татгалзаж, өөрсдөө эх орныхоо загваруудыг хийсэн нь дээр биз дээ?Одоо гадаадаас үнэтэй худалдаж авснаас өөрийн боловсруулалтууд юм уу, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлсэн нь илүү үр дүнтэй байгаа юм гэж Андрей Фомин үзэж байна.
Энэ чиглэлд багагүй дэвшил гарсан. Энэ жилийн эцэс хүртэл эхний нисэгчгүй нисдэг “Туполев” аппаратыг туршина. Оросын цэргийн байгууллагууд нь шинэ аппаратуудыг боловсруулах гэрээнүүдийг байгуулсан. Нэгээс таван тоннын жинтэй тагнуулын хүнд болон гавшгай нисдэг нисэгчгүй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Хоёр аппарат нь анхныхаа нислэгийг хоёр жилийн дараа хийнэ.