Toshiba HD дэлгэцтэй компьютер бүтээв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Toshiba HD дэлгэцтэй компьютер бүтээв

Toshiba өдөр өдрөөр хөгжил нь хэмжигдэж буй ширүүн өрсөлдөөнтэй компьютерийн зах зээлд өөрийн шинэлэг бүтээгдэхүүнээрээ хүч үзэхээр шийджээ.

Тус брэнд 21,5- 23 инчийн, full HD 1080p бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй. Дэлгэц нь жижиг хөлтэй хийгдсэн нь хэрэглэгч хүссэн газраа байрлуулах боломжийг бүрдүүлжээ.

Энэхүү компьютер нь wireless гар болон хулганатайгаар нэн онцлог ба Intel Core процессортой, 16GB RAM-тай, 3TB hard-тай, хоёр USB 3.0 оролттой, дөрвөн USB 2.0 оролттой, HDMI input болон SRS Sound 3D Onkyo спикертэй.

Үнийн хувьд 21,5 инчийн дэлгэцтэй The Toshiba LX815 загвар нь 599.99 ам.доллар, 23 инчийн дэлгэцтэй LX835 загвар нь 879.99 ам.доллар аж.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж