Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Тэгвэл та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л
болон хувирдаг. Энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа та зорилготой явж байсан уу, эсвэл зөвхөн мөрөөдөж явсан уу гэдгээ мэдэх болно.
- Зорилго тодорхойлох явцад хийх ёстой хамгийн анхны бөгөөд хамгийн чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бодол төдий байхаа болино гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн зорилгоо бичих нь хангалттай биш. Та зорилгоо бичихдээ “ тэгмээр байна, тэгнэ ингэнэ гэж бичихээсээ илүү зорилгоо яг тодорхой байдлаар буюу яг ямар байхыг нь нарийн төлөвлөж бичсэн байх ёстой байдаг. Гэтэл хүмүүс зорилгоо бичнэ гэдгийг ганц өгүүлбэрээр өөрийн хүслээ бичихтэй адил гэж боддог юм.
- Зорилгоо биелүүлж эхлэхээсээ өмнө та өөрөөсөө дараах асуултыг асуух ёстой. Гэхдээ та маш зөв, бөгөөд үнэн хариулах ёстой юм.Эс тэгвээс зорилгодоо хүрэх зам тань буруу болох болно. Та яагаад тухайн зорилгыг сонгосоноо мэдэхгүй байх нь таныг дуусан дуустал зорилгынхоо төлөө явахгүйг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Тэгэхээр та яагаад тухайн зорилгыг сонгох болсноо тодорхой шалтгаануудаар нь дараалуулан бичих ёстой. Хэдийчинээ байх тусам та зорилгодоо үнэнч байна гэсэн үг.
- Та зорилгоо “том тавьж”, харин зорилгодоо хүрэх зорилтуудаа бага багаар хийх ёстой. Ингэх нь таныг зорилготой тань байнга холбож байх болно. Тэгэхээр та байнга идэвхтэй байдалд байхын тулд өмнөх орой нь маргааш юу хийх билээ гэдгээ бүгдийг нь бичих хэрэгтэй байдаг юм.
- Дараагийн чухал алхам бол та өөртөө өдөр бүр 15 мин гаргаж, тухайн өдөр юу хийж бүтээснээ, юуг хийж дуусгасан, ямар амжилт гаргаснаа бичиж байх юм. Энэ алхам таны амьдралыг үнэхээр өөрчилж чадна гэдэгт та итгээрэй. Энэ алхамыг хийдэг хүмүүс маш бага байдаг гэдгийг та мэдэх байх. Ингэж бичсэнээрээ та өөрийгөө идэвхжүүлж байгаа хэрэг. Яваандаа та өөрийгөө зорилгодоо алхам алхамаар ойртож байгааг мэдрэх болно. 30 хоног ингэж бичсэний дараа та ингэж бичихгүйгээр унтаж чадахаа болих болно.
- Танд зорилгоо биелүүлэх боломжит мөч ирэх байх гэж та хүлээдэг үү? Чухам хэзээ тэр мөч нь ирэхийг яаж мэдэх юм бэ гэж та бодож байгаа байх. Тэгвэл тэр мөч нь “ Яг одоо” юм. Минут секунд тутам танд чухал мөч байх ёстой. Та хэзээ ч зорилгодоо хүрэх үйлдэлийг хийж болно. Хэзээ ч эртэднэ гэж үгүй. Маргааш гэж бүү хэл. Даваа гаригаас эхэлнэ гэж бүү хэл. Гагцхүү яг одооноос эхлэх ёстой.
- Та үр бүтээлтэй байхын тулд аливаа зүйлийг хойш тавьдаг занг хаях хэрэгтэй. Хэрвээ танд ийм зан байгаа бол дараах аргаар засаж болно. Дараагийн удаа та өөрийгөө ямар нэг зүйлийг хойшлуулах гэж буйг мэдэх аваас цаас гаргаад бичих хэрэгтэй. Та хувцасны шүүгээгээ янзлах гэж байна. Гэтэл танд зав гарахгүй юм шиг санагдаж, түүнийг хийвэл өдөр өнгөрчих юм шиг санагдаж байвал :
- Таны үр бүтээмжийг 125%-р дээшлүүлэх арга.
Та хийж буй зүйлээсээ таашаал авах ёстой.
Өөртөө сонирхолтой байдлыг бий болго.
Хэрвээ та өдөрт 3 хуудас юм бичдэг бол 4 хуудас юм бичиж чадах эсэхийг шалгаж,өөрийгөө сорих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хичнээн хуудас бичиж чадахыг шалгаж болно шүү дээ. Та үр дүнг нь хараарай. Та одоо хийж байгаагаасаа 125% аар илүү зүйлийг хийж чадна. Энэ таны амьдралыг бүхлээр нь өөрчлөх болно. Тэгэхээр та хамгийн гол нь аливаа ажлыг сонирхолтой болгох хэрэгтэй.
Ингээд та зорилгодоо хүрэх, зорилгоо зөв тодорхойлох 7 аргаас суралцлаа.
http://sprinter.miniih.com/