”Дортмунд” түрүүлэх нь тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

”Дортмунд” түрүүлэх нь тодорхой боллоо

Өнгөрөгч бямба гаригийн шөнө болсон тоглолтын үеэр Дортмунд баг Шальке багийг 2:1-ийн харьцаатайгаар хожсоноор Бундеслигийн аваргын царыг хоёр дахь удаагаа өргөх нь тодорхой боллоо. Бундеслигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байсан Байерн Мюнхен баг Майнцын талбайд зочилсон тоглолтод 0:0-ын харьцаатай хуурай тэнцсэнээр аваргын царыг Дортмундад алдсан юм. “Үнэхээр сайхан. Гэхдээ улирал дуусах яагаа ч үгүй байна. Үүгээр бүх юм шийдэгдсэн гэж ойлгож болохгүй. Үлдсэн тоглолтдоо сайн тоглох хэрэгтэй” гэж Дортмундын дасгалжуулагч Юрген Клопп ярьсан юм. Шалькетай тоглосон тоглолтын эхний гоолыг Шалькегийн тоглогч Жефферсон Фарфан пеналтын цохилтоос оруулсан юм. Түүнийг торгуулийн бүсэд Шинжи Кагава унагаажээ. Төд удалгүй 9 минутын дараа Дортмундын тоглогч Лукаш Пишек 20 гаруй метрээс цохиж гоол оруулснаар тоглолт тэнцсэн байна. Дортмундын ялалтын гоолыг 63 дахь минутанд багийн ахлагч Себастиан Кёл оруулсан юм. Ингэснээр Дортмунд Бундеслигт 25 тоглолт дараалж хожсон гэх шинэ рекордыг тогтоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж