Н.Удвалд зарлан дуудах хуудас хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

Н.Удвалд зарлан дуудах хуудас хүргүүлжээ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалд Сүхбаатар Дүүргийн цагдаагийн хэлтсээс  зарлан дуудах хуудас ирүүлсэн байна. Зарлан дуудах хуудас хүлээлгэн өгсөн цагдаагийн ажилтнууд ямар үндэслэлээр байцаах гэж байгаагаа тодорхой хэлээгүй аж.
Харин Н.Удвал  Сүхбаатар Дүүргийн цагдаагийн хэлтэс ямар үндэслэлээр дуудсанаа тодорхой болгосны дараагаар байцаалт өгөхөөр очих эсэхээ шийдэж хариу хэлнэ гэжээ.
Зарлан дуудах хуудас хүлээлгэн өгсөн цагдаагийн ажилтнууд МАХН-ын байранд ирж, Н.Удвалтай ярилцаж байгаад дөнгөж сая явсан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж