Тэд хэлэхдээ “МАХН-ын дарга Н. Энхбаяр нь төр засгийн тэргүүнээр ажиллаж байхдаа хүүхэд, залуучуудын төлөө олон оночтой хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа “Миний паспорт” аяныг санаачлан хэрэгжүүлэхэд улс орон даяар 50 гаруй мянган хүүхдүүд нэгдэж 1,2 тэрбум төгрөгийн бүтээлч ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байсан бол Ерөнхийлөгч болохдоо төрөөс оюутнуудад барьцаа хөрөнгөгүй зээл олгох боломжийг бүрдүүлсэн гэх зэргээр хийсэн ажил олон. Тийм учраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулахыг шаардаж, шүүх төрийн байгууллага шударга үнэнээр асуудлыг шийдвэрлэдэг болтол нь тэмцэхийг Монголын нийт оюутнуудаас, оюутнуудын клуб, нөхөрлөл, зөвлөл, холбоодоос хүсэж уриалж байна” гэсэн юм.
“Шударга ёсны хувьсгалт” холбоо мэдээлэл хийв
МАХН-ын төв байранд өнөөдөр МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт” үндэсний нэгдсэн оюутны холбооноос хэвлэлийн бага хурал хийж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулах шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж нийт оюутны холбоонд хандсан уриалгыг гаргаснаа дуулгалаа.
Г.Дарь