Болливудын жүжигчин Шах Ру Хан Йелийн их сургуульд уулзалтанд оролцохоор хувийн онгоцоор White Plains нисэх буудалд буухад нь АНУ-ын гаалийн ажилтнууд баривчлан саатуулжээ. Гэвч АНУ-ын гааль, хилийн шалган нэвтрүүлэх газрын удирдлага үүний дараа жүжигчнээс уучлал гуйсан байна.
Дели хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч Болливудын жүжигчнийг баривчлан саатуулж, хүндрэл учруулсанд уучлал гуйжээ. Гэвч түүнийг ямар шалтгаанаар баривчлан саатуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Шах Ру Ханыг 2009 онд мөн the “Newark” нисэх буудалд хоёр цаг саатуулж, АНУ дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны хүсэлтээр суллаж байсан гэнэ. Тухайн үед жүжигчнийг муслим нэртэй гэж баривчилж байжээ.