Брэд Питт сүй тавьжээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Мэдээ 2012-04-15Холливудын жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар долоон жил хамт амьдарсны дараа сая сүй тавьжээ. Жүжигчин Брэд Питт зургаан хүүхдийнхээ ээжид алмазан сүйн бөгж худалдаж авсныг үнэт эдлэлийн зөвлөх нь баталсан гэнэ. Брэд Питт, Анжелина Жоли нарыг сүй тавьсанд хүүхдүүд хамгийн их баяртай байгаа аж. Хос хоёр хуримын товыг зарлаагүй байгаа боловч тун удахгүй бололтой. Анжелина Жоли ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн зургийг саяхан нэгэн папаррацичин илрүүлсэн юм. Түүний сүйн бөгж ойролцоогоор 250,000 ам.долларын үнэтэй гэнэ. Брэд, Анжелина хоёрыг сүй тавьсанд тэдний аав жүжигчин Жон Войт хамгийн түрүүнд баяр хүргэсэн байна.Н.Энх ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
"Амар байна уу-2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна2025-02-21