Сингапурын эмч нар Монголд ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

Сингапурын эмч нар Монголд ажиллав

Сингапур Улсын Чанги нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх зэрэглэлийн эмч нар манай улсад хүрэлцэн ирж, иргэдэд болон эмч нарт зориулсан сургалт, семинарыг амралтын өдрүүдэд зохион байгуулав.

Сингапурын эмнэлгүүдийн Монгол дахь төлөөлөгчийн газрын урилгаар хүрэлцэн ирж буй Чанги нэгдсэн эмнэлэг нь элэг, цөс, дотрын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг  аж. Тус эмнэлгийн эмч  нар элэгний С вирусын эмчилгээний  шинэлэг ололтууд, ходоодны хавдрын дурангийн мэс засал, мөн таргалалттай холбоотой эмгэгийн орчин үеийн эмчилгээ,  мэс засал гэсэн сэдвээр семинар явуулжээ.  Сургалтанд нийслэлийн нэгдсэн эмнэлэг болон салбар эмнэлэгийн эмч нар оролцож, сонирхсон асуултдаа хариулт авсан байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж