“Зөвхөн амьд” гэсэн уриатай шинэ залуу дуучдыг дэмжих, үзэгчдэд амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой “Coke’n beat” наадмын бүртгэл “Pro sound” студид болж байгаа бөгөөд өнөөдөр өндөрлөнө. Уг наадмыг 2007 оноос эхлэн уламжлал болгон зохиож ирсэн юм.
Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг уг наадмыг “Боловсрол” телевиз, “Coco cola”, “Total music” компаниуд ивээн тэтгэж байна.
Гала тоглолт нь долдугаар сарын 14-нд хотоос зайдуухан болж, амьд хөгжмийн шилдгүүдийг тодруулах бөгөөд шалгарсан хамтлаг нь эх орноо төлөөлөн “Asian beat” наадамд оролцох эрх авах юм.
“Coke’n beat” наадмын шилдгээр 2007 онд “Булсара” хамтлаг, 2008 онд “Зүгээр л” хамтлаг, 2009 онд “The Lemons”, 2010 онд “L-Guards”, 2011 онд “The Compass” хамтлагууд шалгарч, “Asian beat” наадамд өрсөлдөж байсан билээ. Харин энэ жил ямар хамтлаг, дуучин ялагч болохыг хүлээх л үлдлээ.
Г.Даша