Титаник хөлгийн сүйрлээс амьд гарсан зорчигчдын үр сад 650 гаруй хүн 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд буюу одоогоос 100 жилийн өмнө Саутхэмптон хотын боомтоос аялалд гарсан хөлгийнхний дурсгалыг хүндэтгэжээ.
Титаник хөлгийн дурсгалд зориулсан тус үйл ажиллагаанд Саутхэмптон хотын иргэд, хөлгийн сүйрлээс амьд гарсан зорчигдын үр сад, далайн тээврийн компанийн төлөөлөгчид оролцжээ.
Титаник хөлөгтэй хамт далайн ёроолд живсэн 1500 гаруй хүний дурсгалыг хүндэтгэсэн ёслолын жагсаалд 600-аад сурагч оролцож, жагсаал Саутхэмптон хотын төвөөс боомт хүртэл үргэлжилжээ. Титаник хөлгийн анхны бас сүүлчийн аялалыг дурссан тэмдэглэлт үйл явдлын үеэр Титаник хөлгийн “SeaCity” музей нээлтээ хийсэн гэнэ. 15 сая фунт стирлингээр боссон уг музей хөлгийн тухай гунигт түүхийг өгүүлэх аж.