Үүний хүрээнд энэ оны гуравдугаар сарын 16-нд байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Энэтхэг улсын "Экспорт-Импорт" банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна.
Мөн энэхүү төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг хууль санаачлагчдад нь уламжлахаар тогтлоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Алтай, Л.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Тэтгэврийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзжээ.