
Махны дундаж үнэ энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 6988 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 7643 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 118 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 162 төгрөгөөр өссөн байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хүчит шонхор" хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, "Меркури" хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгтэй байна.
"Улс төрийн тойм" сонин