Хан-Уул дүүргийн цагдаагийн газрынхан Н.Энхбаярыг баривчлахыг эсэргүүцсэн 30 гаруй хүнийг баривчлахаар зэхэж байгаа тухай эх сурвалж дамжууллаа. Баривчлахаар зэхэж буй хүмүүсийн дунд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог нар байгаа гэнэ. Дээрх хоёр эрхмийг олон нийтийг өдөөн турхирсан хэргээр буруутгаж байгаа бол бусад хүмүүсийг хууль хүчнийхний ажилд саад тотгор учруулсан, үймээн самуунд оролцсон гэдэг үндэслэлээр эрүү үүсгэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Г.Дарь