
Уг яармаг дөрөвдүгээр сарын 19-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм. Оролцогч байгууллагаар Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогчдын холбоо, БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн суурин төлөөлөгч болон бусад холбоодууд оролцох юм байна.
Өдөрлөгийн үеэр шинээр бий болж байгаа ажлын байрны бүртгэл явуулах, ажил хайж буй хүмүүсийг зуучлах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.
Ч.БОЛОР