Мадоннагийн охин Лурдес Леоныг Нью-Йоркийн гудамжаар явж байхад нь папараци зурагчид олж харсан байна. 15 настай Лурдес сургуулийн бусад охидын адил жирийн л хувцаслан, гудамжаар юунд ч санаа зовсон шинжгүй алхаж явсан гэнэ. Охиныг Мадоннагийн залуу насыг амьдаар нь харж болохоор ээжтэйгээ үнэхээр адилхан юм гэж хэвлэлүүд бичжээ. Мадонна байнга л өөрийн имижийг өөрчилж байдаг болохоор түүнийг уран бүтээлээ эхэлж байхдаа ямар байсныг хүмүүс бүр бараг мартсан биз ээ.
Лурдес гадаад төрхөөрөө ээжийгээ дууриаснаас гадна бүжиглэх авьяас, загварын сонирхлоороо адилхан гэнэ. Сонирхуулахад, ирэх тавдугаар сард Израил улсаас эхлэх Мадоннагийн аялан тоглолтод түүний охин Лурдес хамт явахаар бэлдэж байгаа аж. Тэр ээжийнхээ тоглолтод бүжигчнээр оролцох юм.
Н.ТУНГАЛАГ