Мужийн захирагч баавгайнаас амиа аварчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

Мужийн захирагч баавгайнаас амиа аварчээ

АНУ-ын Вермонт мужийн амбан захирагч Питер Шамлин шөнө дунд хашаанд нь чимээ гарахаар нь цонхоороо хараад ихэд гайхсан гэнэ. Гэрийнх нь хашаанд байдаг шувууны үүрийг дөрвөн баавгай эвдэхийг харсан амбан захирагч гэрээсээ хөл нүцгэн гүйж гараад, баавгайнуудыг хөөх гэж оролджээ. Харин нэг баавгай Питер Шамлины руу архиран ирсэнд тэр гэртээ амжин гүйж орсон ажээ. Баавгайнууд ичээнээсээ дөнгөж гараад их өлссөн байсан учир айлын хашаа руу орсон байна. Мужийн амбан захирагчийн хэвлэлийн төлөөлөгч “Вермонт муж амбан захирагчгүй болох шахлаа. Гэхдээ одоо тэр хаврын цагт шувууны үүр хашаандаа тавихгүй байх сургамж авсан байх” гэжээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж