2012 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд баруун болон төвийн нутгаар, 19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.