Сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Нээлттэй нийгэм форумтай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчдэд дөрөвдүгээр сарын 12-13-нд сургалт зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн 30-аад телевиз, сонин, цахим хэвлэлийн болон Үндэсний олон нийтийн радиогийн сурвалжлагчид хамрагдаж, шүүх хуралдааныг сурвалжлах, шүүхийн шийдвэртэй холбогдуулан нийтлэл, эргэцүүлэл, эрэн сурвалжлага бичих арга барил, энэ талаархи Европын холбооны зарим орны туршлага, хүний эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх, сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба давж үл болох хязгаар, хувь хүний халдашгүй байдал, хавтаст хэрэгтэй танилцахын ач холбогдол, хуулийн өмнө эрх тэгш байх зарчим гэхчлэн олон сэдвээр ярилцав. Хичээлийг олон улсын сургагч багш буюу Европын Холбооны хүний үндсэн эрхийн товчооны зөвлөх комиссын гишүүн В.Доминика, Хельсинкийн хүний эрхийн сангийн төслийн зохицуулагч Е.Мария нар хөтлөн явуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж