Пол Маккартни клип найруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Пол Маккартни клип найруулжээ

Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч Пол Маккартни "My Valentine" нэртэй шинэ дууны клипээ өөрөө найруулжээ. Тэрбээр өчигдөр өөрийн охин, дизайнер Стелла Маккартнигийн Лос Анжелес хотод байдаг загварын хувцасны дэлгүүрт клипний нээлтээ хийсэн байна. Беверли Хиллзээс олон нэр хүндтэй зочид клипийн нээлтэд хүрэлцэн ирсэн гэж Пресс-Ассошиэйшн мэдээллээ. Дууны клипийн зураг авалтад  Холливудын од Натали Портман болон Жонни Депп нар оролцсон байна.

Пол Маккартни, Жонни Депп нар эртнээс хамтын уран бүтээл хийж байгаа бөгөөд дэлхийн олон асуудлыг шийдэхийн тулд үзэл бодлоо нэгтгэх хэрэгтэй гэсэн санааг хоёул дэмждэг ажээ. Тэд 1995 онд “War Child” хүмүүнлэгийн байгууллагыг дэмжиж, "Help" нэртэй цомог гаргахад хамтдаа оролцсон юм. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард болсон "Грэмми" шагналын дараах хүлээн авалтын үеэр ихэд аминчлан ярилцаж байсан гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж