Монголын мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбооноос энэ сарын дундуур улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд шилдэг үсчин, гоо засалчид оролцдог юм. Тэмцээнээс шалгарсан шилдгүүд ирэх арваннэгдүгээр сард Францад болох олон улсын үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
П.Наран