МАХН гарын үсэг зуруулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

МАХН гарын үсэг зуруулж эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараах  нэг хоногийн дотор 4500 гаруй хүн МАХН-д шинээр элссэн гэж тус намын гишүүд мэдээллээ. Шинээр гишүүнээр элссэн хүмүүс одоо 15.00 цагаас Сүхбаатарын талбайд “Н.Энхбаярыг батлан даалтад авъя” гэсэн уриалга гаргаж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг батлан даалтад авах хөдөлгөөнд нэгдэнэ гэдгээ МАХН-ынтай холбоо байгуулсан улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн дэмжиж байгаа бөгөөд УИХ-ын зарим гишүүн ч гэсэн нэгдэнэ гэж мэдэгджээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж