Монгол Улсын Гадаад харилцааны яам Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-тай хамтран Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс /ЛБНАУ/-ын дипломатуудад зориулан сургалт явуулах ажээ. “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт 14 хоногийн сургалт, семинарын нээлт ирэх даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 09.00 цагт Гадаад харилцааны яаманд болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.