Одоо ДБ-ны ерөнхийлөгчийн суудалд хоёр нэр дэвшигч үлдээд байна. Нэг нь Нигерийн Нгози Оконжо-Ивеала нөгөө нь АНУ-ын иргэн Өмнөд Солонгос гаралтай Жим Ен Ким. АНУ-ын иргэнийг ДБ-ны ерөнхийлөгч болох магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа юм. Хосе Антонио Окампо нь Колумбийн Их Сургуулийн профессор бөгөөд одоо Нигерийн Нгози Оконжо-Ивеалаг дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Ирэх даваа гаригт Дэлхийн Банкны ерөнхийлөгчийг томилох бөгөөд 2007 оноос хойш ажиллаж байгаа Роберт Зеллик ажлаа хүлээлгэн өгөх юм.
Дэлхийн Банкны түүхэнд америкчууд энэ байгууллагыг удирдсаар ирсэн ажээ. Харин европчууд ДБ-ны харьяа Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудыг даргалдаг юм байна.