“Чио Чио Сан” 45 дахь жилдээ эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

“Чио Чио Сан” 45 дахь жилдээ эгшиглэнэ

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурь Монголын тайзнаа 45 жил эгшиглэх гэж байна. Өнөөдөр Монголын “Чио Чио Сан”-ы 45 дахь жилийн ойн өдөр тохиож байна. Иймд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дуурийн урлагт дуртай үзэгчидтэйгээ хамт “Чио Чио Сан” дуурийн 45 жилийн ойг тэмдэглэх гэж байна. 

 “Чио Чио Сан” дуурьд энэ удаа Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/ сопрано –Б.Эрдэнэтуяа, Сузуки /зарц эмэгтэй/ меццо-сапрано-Р.Доржхорлоо, Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/ тенор-Г.Шижирболд, Шарплес /Нагасакид суудаг АНУ-ын элчин/ баритон-М.Болд, Бонза /Чио-Чио-Саны ах лам/ басс-Э.Бумхүү, Ямодори тайж тенор-А.Сайнбаяр, Комиссар баритон-Б.Алтанхуяг, Кет /Пинкертоны эхнэр/-Д.Туяа нар тус тус тоглох юм. Харин симфони найрал хөгжмийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.

М.ДӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж