Төв аймгийн хорих ангид өчигдөр өглөө хүргэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөө өглөө өмгөөлөгч нь очиж эргэжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр хориход өлсгөлөн зарлана гэж байсан. Тэрбээр одоогоор өлсгөлөн зарлаагүй, шүүхийн шийдвэрийг яаж гарахыг хүлээнэ гэсэн байна. Шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхгүй гэсэн шалтгаанаар өлсгөлөн зарлахаа хойшлуулсан байна. Түүнийг өчигдөр үүрээр гэрээс нь гуталгүй авч явсан. Гэрээс нь гутал хүргүүлэх гэсэн ч мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүйгээр гутал оруулахгүй гэжээ. Мөрдөн байцаагч одоогоор уулзаагүй байгаа тул эргэлтээр аваачсан гутлыг нь оруулаагүй, харин хориход байгаа хүмүүс гутал, хувцас өгч туслаад байгаа юм байна.
Д.ОЮУН