Хойд Солонгос цөмийн туршилт хийж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн туршилт хийж магадгүй

Японы Батлан хамгаалахын дэд сайд Сю Ватанабэ “Хойд Солонгос дахиад цөмийн туршилт хийж магадгүй байгаа учир үйл явдлыг цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

“Пуужингийн туршилт нь амжилтгүй болсон учраас Пхеньян дахин пуужин хөөргөх алхам хийж магадгүй гэж бид бодож байна. Энэ туршилтаа ойрын хугацаанд хийж болох талтай учраас цаашид бэлэн байх нь чухал” хэмээн Сю Ватанабэ тэмдэглэжээ. Түүнчлэн Сю Ватанабэ нэмж хэлэхдээ “Хойд Солонгос пуужин хөөргөсөн нь Солонгосын хойгт хурцадмал байдал бий болгож байна. Хэрвээ Хойд Солонгос Өмнөд Солонгосыг пуужингийн хэлтэрхий хэсгүүдийг далайгаас цэвэрлэхэд саад болбол байдал бүр тайван бус болно” хэмээн онцолсон байна. 

БНАСАУ их удирдагч Ким Ир Сенийхээ 100 насны ойд зориулан дөрөвдүгээр сарын 13-ны өдөр пуужин хөөргөсөн ч амжилтгүй болсон билээ. Хөөргөөд минут болсны дараа уг пуужин газраас 120 км өндөрт дэлбэрч, бутарсан хэсгүүд нь далайд унасан юм. Пхеньян одоо пуужин хөөрөөгүй шалтгааныг судалж байгаа гэж албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж