Дархан-Уул
аймгийн Нэгдүгээр дунд сургуулийн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа
ажээ. Дөрөвдүгээр сарын 20-нд энэхүү ойн албан ёсны арга хэмжээ болох
бөгөөд тус сургуулийн 2000 оны төгсөгчдөөс сургуулийнхаа ойд зориулан үе
үеийн төгсөгчдийнхөө дунд 2 сая төгрөгийн шагналын сантай сагсан
бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээн Дархан-Уул аймгийн
Спортын ордонд дөрөвдүгээр сарын 19-ний пүрэв гаригт болох бөгөөд
техникийн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт эхлэх аж.

Дашрамд
сонирхуулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин
Х.Цагаанбаатар, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн
дарга Д.Жаргалсайхан, “Залуу Монгол” корпорацийг үүсгэн байгуулагч,
УИХ-ын гишүүн асан М.Сономпил нарын эрхмүүд тус сургуулийн төгсөгчид
ажээ.
Б.МАРАЛ