УБЕГ нээлттэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

УБЕГ нээлттэй ажиллаж байна

УБЕГ-ын ээлжит “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр болж байгаа тул тус газрын харьяа Бүртгэлийн газар, Нийслэлийн бүртгэлийн газар, аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ үеэр архивын бүх төрлийн лавлагаа олгох, гадаад паспортын материал хүлээн авах, хүчинтэй хугацааг сунгах, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт хүлээн авах, бүртгэх зэрэг тус газраас ажлын өдөр иргэдэд үзүүлж, олгодог бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтойг тус газрынхан онцоллоо.  Мөн иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бvхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм. Түүнчлэн бүртгэлийн талаар иргэдэд зөвлөгөө  мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдний  санал бодлыг сонсч, өргөдөл гомдлыг хүлээн авч асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж