АНУ-ын ЭСЯ-ны гадна дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын ЭСЯ-ны гадна дэлбэрэлт болжээ

Колумби улсын нийслэл Боготе хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна хоёр ч удаагийн дэлбэрэлт болсон талаар РИА Новости мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт Колумбийн Картахена де Индиас  хотод “Америк тивийн дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор ирсэн юм. Гэтэл Барак Обамаг Картахена де Индиас хотын нисэх онгоцны буудалд бууснаас хэдэн цагийн дараа Боготе хотод байдаг АНУ-ын Элчингийн байрны гадна талд дараалсан хоёр дэлбэрэлт болсон ажээ.

Урьдчилсан мэдээгээр дэлбэрэлтэд хүний амь эрсдээгүй бөгөөд хэд хэдэн байшингийн цонх хагарчээ. Дэлбэрэлт болсон газарт цагдаа нар ажиллаж байгаа аж. Хэн нэгний тавиад орхисон тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэж цагдаа нар мэдэгдэж байгаа бөгөөд бөмбөг тавьсан газраас холгүй Колумбийн Ерөнхий прокурорын газар байрладаг байна. “Америк тивийн дээд хэмжээний уулзалт”-д 34 улсын төрийн тэргүүн оролцох юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж