
Прокуророос сумын удирдлагууд болон ард иргэдтэй уулзах үеэр Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, шинэчлэл, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 1/01 тоот албан даалгавар, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 94 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын албаны хариуцлагыг сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам”, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2011 оны 87/111/118 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” удирдамжийн баримт бичгүүдийг тайлбарлан таниулж, энэ чиглэлээр аймгийн Прокурорын газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, 2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг хийсэн байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, сумын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан ажиллагаа хууль тогтоомжинд хэрхэн нийцэж байгааг болон Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар прокурорын шаардлага 8 бичжээ гэж Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.