Хятадад хүчтэй шуурга болов

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Хятадад хүчтэй шуурга болов

Хятад аврагч. Гэрэл зургийг  ©AFP

Хүн ам шигүү суудаг Чунчин хотын захаар дайрсан хүчтэй шуурганы улмаас наад зах нь 23 хүн амиа алдаж, 160 хүн гэмтэл, бэртэл авчээ. Хэлмэгдсэн хүмүүс эмнэлэгт хүргэгдэн ирсээр байна.

Хүчтэй  шуурганы ширүүсэлт гучин сая хүнтэй Чунчин хотын захын дүүргийн 1000 орчим орон байрыг нураасан байна. Гамшгийн бүсэд зам, гүүр эвдэрч, цахилгааны саатал гарч байгаа гэнэ.

Гамшигт нэрвэгдсэн нутагт аврах ажиллагаа эхлэв. Нутгийн засаг захиргаа гамшгийн хохиролын тооцоог гаргаж байна. Урьдчилсан тооцоогоор эдийн засгийн хохирол гурван сая ам.долларын хэмжээнд хүрчээ.

Байгаа мэдээгээр шуурга хүчтэй усан бороо ба мөндөр дагуулжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр цаг уурын ийм үзэгдэл энэ бүс нутагт өмнө нь гарч байгаагүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж